UBLife Logo
Спорт

Оюутны ёкозүна Т.Бөхчулуун Ваканофүжи нэрээр барилдана

Оюутны ёкозүна Т.Бөхчулуун Ваканофүжи нэрээр барилдана

Өнгөрсөн жилийн Японы оюутны ёкозүна Т.Бөхчулуун сүмо бөхийн шикона нэрээ авлаа. Тэрээр Касүгано дэвжээнд элссэн бөгөөд оюутны ёкозүна тул макүшита зиндааны 10-аас эхлэн барилдана. Т.Бөхчулуун нь Миторюү Б.Төрболд, Оошёоүма П.Дэлгэрбаяр, Оонокацү Б.Чойжилсүрэн нарын дараа Монголоос төрсөн дөрөв дэх оюутны ёкозүна болсон юм. Тус дэвжээний ояката нь сэкивакэ асан Точиновака.

Манай бөхийн нэр нь 和歌ノ富士 буюу Ваканофүжи. Ояката нь “Т.Бөхчулуун Фүжи ууланд дуртай болохоор Фүжи-тэй нэртэй болмоор байна гэж хэлсэн болохоор ийм нэр өглөө. Бяртай, тэвчээртэй. Барьц аваад золгож барилддаг ч заавал маваши авах гэж оролдолгүй, урагш түлхэн дайрч барилдвал дээшээ хурдан гарна. Бэлтгэл дээр жюүрёогийн бөхчүүдтэй ижил түвшинд барилддаг” гэжээ.

Т.Бөхчулуун 24 настай, 180 см өндөр, 125 кг жинтэй.Тэрээр “Хамгийн том цолыг нь авахын төлөө барилдана. Манай “Ниппон” спортын их сургуулиас ёкозүна, комүсүби болсон бөхчүүд байгаа. Тэдэнтэй хурдхан мөр зэрэгцэхийг хүсэж байна. Жингээ 145 кг болтол нэмнэ” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Онх.\47.129.112.247
Нутгийн бөгөөд ббөх удамынхаа нэиийг гаргасан аьрага болоорой . Амжилтын амжилт хүсэн Хөхморь т Монгол гэж дуудуулахын ерөөл айлтгая. нэр ийг , Аврага гэж алдааг засч уншаарай.
Б.Онх.\13.212.5.237
Нутгийн бөгөөд ббөх удамынхаа нэиийг гаргасан аьрага болоорой . Амжилтын амжилт хүсэн Хөхморь т Монгол гэж дуудуулахын ерөөл айлтгая. нэр ийг , Аврага гэж алдааг засч уншаарай.
ЗОЧИН\3.0.49.112
Нутгийн бөгөөд ббөх удамынхаа нэиийг гаргасан аьрага болоорой . Амжилтын амжилт хүсэн Хөхморь т Монгол гэж дуудуулахын ерөөл айлтгая.
ЗОЧИН\13.214.170.21
😍🥰💪
ЗОЧИН\13.214.170.21
😍🥰💪
ЗОЧИН\13.214.170.21
😍🥰💪