Иранд гарсан эсэргүүцлийн хөдөлгөөн, АНУ-ын Холбооны нөөцийн санг тойрсон асуудлаас болж, алтны үнэ эрс өслөө. Хөрөнгө оруулагчид алт худалдан авч эхэлжээ.
Өнөөдөр өглөө алтны үнэ унци тутамдаа 4600 ам.доллар болж өссөнөө бага зэрэг бууж, 1578 ам.доллар дээр тогтлоо. Энэ нь 2026 оны эхнээс 6 хувь нэмэгдсэн гэсэн үг юм. Мөнгөний үнэ ч түүхэн дээд хэмжээндээ хүрэх шинжтэй байна.
Шинжээчид алтны үнэ нэмэгдсэнийг юуны өмнө Ирантай холбон тайлбарлаж байгаа. Ойрх Дорнодын байдал цаашдаа яаж өрнөхийг хэн ч таамаглах аргагүй байна.

Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл хоёрын сөргөлдөөн хурцадсан нь нөлөөллөө. АНУ-д Жеромын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Трамп түүнийг “Азгүй амьтан”, “Хэт хоцордог эрхэм” хэмээн нэрлэсэн. Төв банкны барилгыг 2,5 тэрбум ам.долларын өртгөөр хэт удаан засварлаж байгааг нь ч шүүмжилсэн.
Энэ бүхэн хөрөнгө оруулагчдад Холбооны нөөцийн сан Ерөнхийлөгчийн хяналтад орж, тусгаар байдлаа алдах нь гэсэн сэргэмж төрүүлсэн нь гарцаагүй. Улс төр, геополитикийн тодорхойгүй нөхцөлд алтны үнэ өсдөг.
