Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяа урлагийн замналаа эхлүүлсний 40 жилийн ойн тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, 2026 оны зургаадугаар сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Амьдрал намайг дуунд уяраажээ” зууны манлай Батмөнхийн Сарантуяа Урлагт 40 жил тоглолтоо хийх юм.
Тэрбээр 1996 онд “Соёлын Төв Өргөө”-нд “Хайрын бурхан 10 жил”, 2016 онд "Corporate convention Hall”-д “30 жил урлагт” тоглолтоо хийж, рок попын хамт олон, гэр бүл, дотны найз нөхөд, сонсогч фенүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж байсан билээ.
Зууны манлай, МУГЖ Б.Сарантуяа “40 жилийн ойн тоглолтоороо 40 дуу дуулж, урьд өмнө үзэгч та бүхний харж, сонсож байгаагүй Сарааг үзүүлэхийг хичээнэ, эрмэлзэнэ” гэлээ.