Муур тэжээдэг хүн болгон өөрийн муурыг л хамгийн хөөрхөн гэж боддог, итгэдэг. Тэгвэл маш олон үзүүлэлтээр жинхэнэ царайлаг муурыг шалгаруулдаг уралдаан байдаг байна. Дэлхийн муурын холбооноос саяхан 2025 оны Хамгийн хөөрхөн муурыг шалгарууллаа.
Нэгдүгээр байрыг Дарлен Флёр Далмор Блэк нэртэй абиссин үүлдрийн орос муур 19,7 мянган оноогоор эзэлжээ.

Хоёрдугаар байрт МелодиШарм Пи-Шарк хэмээх Scottish Fold үүлдрийн муур 18,5 мянган оноогоор оржээ.









