UBLife Logo
Спорт

Энхо жюүрёод дэвшвэл Миягино дэвжээгээ сэргээнэ

Энхо жюүрёод дэвшвэл Миягино дэвжээгээ сэргээнэ

Мэргэжлийн сүмо бөхийн макүшита зиндааны бөх Энхог монголчууд сайн мэднэ. Жижигхэн биетэй ч дээд зиндаанд цагтаа барилдаж байсан бөх. Их аварга Хакүхогийн шавь бөгөөд одоо Исэгахама дэвжээнд харьяалагдаж буй. Өнгөрсөн 12 дугаар сард шинэ банцүкэ гарахад Исэгахама дэвжээнд түр зуур шилжээд байгаа Миягино дэвжээний бөхчүүд нэрээ өөрчилсөн. Харин Энхо ганцаараа нэрээ солиогүй билээ. Хакүхо аварга Миягино дэвжээг удирдаж байхдаа Энхог өөрийн залгамжлагч гэж нэрлэж байсан удаатай.

Сүмо бөхийн холбооны нэгэн оякатагийн хэлснээр Энхо жюүрёод дэвшиж чадвал Миягино дэвжээг өвлөн авч, сэргээх ёстой гэнэ. Энхо одоо макүшитагийн 11 дээр 3 давж, өвдөг шороодоогүй байна. Сүмо бөхийн холбооны дүрэмд “Жюүрёо, макүүчи зиндаанд доод тал нь 30 башё барилдсан бөх ояката болох эрхтэй” гэж заасан байдаг. Харин Энхо жюүрёод 20, макүүчид 9 башё барилдсан. Өөрөөр хэлбэл ганцхан башё дутуу байгаа гэсэн үг. Макүшитагийн 11 дээр 7 даван түрүүлэхэд жюүрёод дэвшиж чадна. Тэгвэл Энхо зодог тайлж, Миягино дэвжээг сэргээн босгох юм. Харин дэвжээнийхээ хуучин бөхчүүдийг авч чадах эсэх нь эргэлзээтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.