UBLife Logo
Спорт

Дакар Ралли: Хурд хүч сорьсон өдөр

Дакар Ралли: Хурд хүч сорьсон өдөр

48 дахь удаагийн Дакар Раллигийн 11 дэх өдрийн уралдаан болж өнгөрлөө. Энэ өдөр тамирчдын хувьд бүрэн утгаараа хурд авхаалж, самбаа  зураг унших чадвар сорьсон өдөр байлаа.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболдын хувьд зургийн алдаа гаргалгүй жигд явсаар нийт замыг 3 цаг 39 минут 39 секундээр эхний 20 дугаар байрт, Ралли 2 төрөлдөө 9 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бол ОУХМ П.Мөрөн 3 цаг 43 минут 03 секундээр нийт тамирчдаас 29-т, Ралли 2 төрөлдөө 18 дугаар байрт бариандаа орлоо.

Дакар-2026. Mотоцикл, 11 гарааны дараа:

1. Лусиано Бенавидес (КТМ) — 44:48:48.

2. Рики Брабек (Хонда) +0:23.

3. Тоша Шарейна (Хонда) +15:16.

4. Дэниел Сандерс (КТМ) +23:32.

5. Скайлер Хоус (Хонда) +34:20.

Өнөөдөр уралдааны 12 дахь гараа явагдаж байгаа бөгөөд Al-Henakiyah хотоос Yanbu хотын зүг нийт 720 км уралдааны цаг тооцох 311км байх болно. Замын онцлогоос дурдвал шороон зам 53%, элс 22%, элсэн манхан 4%, хайрга 21% байх юм.

Энэ өдрийн гарааг Дакар Раллигийн зохион байгуулагчид онцлохдоо, уралдааны явцад тохиолдсон бүхий л төрлийн замыг багтаасан өдөр байна гэж бичжээ. “Дакар Ралли 2026” уралдаан өнөөдөр 12 дахь гараа, маргааш 13 дахь гараа явагдаж, хөшгөө хаах ба хоёр өдрийн уралдаан биднийг хүлээж байна.

Монгол улсынхаа нэрийг Авто мото спортын олимпод дуурьсгаж яваа нийт тамирчдадаа амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.