UBLife Logo
Спорт

Дакар Ралли: Тактикийн өдөр

Дакар Ралли: Тактикийн өдөр

48 дахь удаагаа явагдаж байгаа олон улсын “Дакар Ралли” уралдааны 12 дахь гараа өчигдөр боллоо. Энэ өдөр багууд болон тамирчдын хувьд тактикийн уралдаан хийж байрлалаа хадгалах, илүү урагшаа дайралт хийх боломжит өдөр болж өнгөрлөө. Уралдааны замын хувьд хадархаг хавцал, гуу жалга ихтэй, хурд гарах боломжгүй, тамирчдаас авхаалж самбаа шаардсан өдөр байсан юм.

“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин МУГТ Э.Халиунболдын хувьд байрлалаа хадгалах тактик барьж уралдлаа. Тэрээр 3 цаг 59 минут 53 секундээр нийт тамирчдаас 22-р байрт, “Ралли 2” төрөлдөө 11 дүээг байрт бариалсан бол ОУХМ П.Мөрөнгийн хувьд 4 цаг 12 минут 56 секундээр нийт тамирчдаас 29-р байрт, “Ралли 2” төрөлдөө 18-аар бариаллаа.

12-дахь өдрийн мотоциклийн төрөлд 1-р байрт R.Brabec, 2-т L.Benavides,  3-т T.Shareina нар тэргүүллээ. Өнөөдөр Авто Мото Спортын олимпийн сүүлийн 13-р гараа явагдаж байгаа бөгөөд  хаалтын гараанд зарим баг тамирчид цаг нөхөх тактик ч явагдана.

Нийт замын 70% нь шороон зам, 16% нь элсэрхэг, 7% нь хад асгатай, 7% нь  хатуу хөрстэй 105 км замыг нийт тамирчид туулна.

“Тал нутгаас Дакарт” төслийн баг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.