UBLife Logo
Дэлхий

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 5 хувьтай гарлаа

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 5 хувьтай гарлаа

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооноос өнөөдөр мэдээлэл хийж, 2025 онд ДНБ 5 хувь өсөж, 140,18 их наяд юаньд хүрсэн гэж мэдээллээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон Хятад улс эдийн засгийн саад, бэрхшээлтэй тулгарч байгаа. Хэрэглээний түвшин буурч, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гарсан хямрал өсөлт буурахад нөлөөлжээ.

Жижиглэнгийн худалдааны хэмжээ 2025 оны 12 дугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөнгөж 0,9% өссөн нь цар тахлаас хойш хамгийн муу үзүүлэлтэд тооцогдож байна. Гэхдээ АНУ, Хятадын худалдааны маргаан эдийн засагт бараг нөлөөлөөгүй гэж Үндэсний статистикийн товчооноос мэдэгдсэн байна. АНУ-д хийх байсан экспортоо Зүүн Өмнөд Азийн орнууд (экспорт 13,4% нэмэгдсэн), Африкийн улсууд (25,8%), Европын холбоотой (8,4%) хийж нөхсөнөөр, алдагдалгүй ажилласан гэж үзжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.