UBLife Logo
Дэлхий

Япон далайн ёроолоос газрын ховор металл олборлоно

Япон далайн ёроолоос газрын ховор металл олборлоно

Орчин үеийн дэлхийн эдийн засаг харилцан тавьсан хориг, саад дунд урагшилж байна. Японы шинэ Ерөнхий сайд Тайванийн талаар хийсэн мэдэгдлээс болж, БНХАУ-н хоригт орсон. Хятад улс Японд нийлүүлэх газрын ховор металлдаа хязгаарлалт тавиад байгаа билээ. Газрын ховор металл байхгүй бол хиймэл дагуул битгий хэл ухаалаг утас ч үйлдвэрлэж чадахгүй цаг үе. Ингээд Хятад улс газар дээр өгөхгүй байгаа ховор металлыг япончууд далайн ёроолоос олборлохоор шийдсэн байна.  

Энэ сарын 12-нд Шимизү боомтоос хөдөлсөн аварга том "Chikyu” хөлөг онгоц боломжгүй зүйлийг боломжтой болгох хүндхэн даалгавартай гарлаа. Дэлхийд анх удаа 6000 метрийн далайн гүнээс газрын ховор металл олборлох ажлыг Япон эхлүүллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улсын хориг хэзээ дуусахыг мэдэхгүй хүлээж сууснаас Хятадын хамаарлаас гарах нь зөв гэж Засгийн газар шийдсэн байна. Харин япон эрдэмтдийн хараа аль нэг арал биш далайн гүнд хандсан байлаа. Японы эзэмшлийн далайн бүсийн ёроолд 1,2 тэрбум тонн ховор металл байгаа гэнэ. Энэ бол “ирээдүйн түлш” гэсэн үг. Энэ түлшгүй бол айфон, Tesla, ер нь орчин үед юу ч угсарч чадахгүй.

6000 км гүнээс ашигт малтмал газар дээр гаргах технологи байгаа гэж үү? Тусгай робот систем ёроолоос хөрс шороог сорон татаж, Минамиторишима арал дээр ялгалт хийнэ. Хэрэггүй хөрсөө тэр дор нь далайд буцаан хийж, зөөх тул Японд зөөх зардал багасах юм. шүүлтийн маш сайн хүчирхэг систем ажиллах учир далайн ус шалбааг болж, бохирдохгүй гэнэ. 2027 он гэхэд өдөрт 350 тонн далайн ёроолын хөрсийг тогтмол өргөн гаргаж чаддаг болох зорилттой. Хэрэв энэ төсөл амжилттай болбол Япон улс газрын ховор металлын хамгийн том экспортлогч гүрэн болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.