Португалийн шигшээ болон Саудын Арабын "Аль Наср" багийн тоглогч Криштиану Роналду мэргэжлийн хөлбөмбөгийн замнал дахь 960 дахь гоолоо Saudi Pro League-ийн 16 дахь тойрогт "Damac" багийн хаалганд орууллаа. КР7-гийн оруулсан гоол багтаа хожил (2:1) авчирсан бөгөөд Криштиану Саудын Арабын лигийн энэ жилийн 16 тоглолтод 16 гоол оруулж буй нь энэ.
Албан ёсны тоглолтод 1000 гоол оруулсан анхны хөлбөмбөгч болоход алхам алхамаар ойртсоор л байна даа КР7.
Хөлбөмбөгийн түүхэнд Пеле (1279 гоол), Артур Фриденрейх (1329 гоол), Ромарио (1000 гоол) гээд Бразилийн гурван ч " Мянгат хөлбөмбөгчин" байдаг ч энд нөхөрсөг тоглолтуудад оруулсан гоол тооцогдсон, мөн зарим гоолын статистик баримт олддоггүй зэргээс болж албан ёсны тоглолтод хамгийн олон гоол оруулсан бөгөөд анхны "Мянгат" болох магадлал, боломж Криштиану Роналдуд байгаа билээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
