UBLife Logo
Спорт

Абдулрашид Садулаев Михаил Мамиашвилид хариу барилаа

Абдулрашид Садулаев Михаил Мамиашвилид хариу барилаа

Олимпын хошой аварга Садулаев АНУ-ын “Real American Freestyle” (RAF) лигтэй гэрээ байгуулсан талаар бид мэдээлсэн. ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Садулаев Америкийн лигтэй гэрээ байгуулсан нь маш гунигтай мэдээ байлаа. Өнөөдөр “Эрх чөлөө, сонгох эрх” гэх мэт үг гарчээ. Энэ бол маш буруу зүйл. Садулаевт өөр сонголт байсан, цаашдаа ч байна. Мөнгө төлсөн хүн нь хөгжмөө захилдаг гэсэн үг бий. Нэг газарт нэг рубль өгөхөд өөр газарт 5 рубль өгдөг байж болно. Ихийг өгсөн газарт нь очих явдлыг харахгүй мэт байж болохгүй. Яагаад явснаа Абдулрашид өөрөө л тайлбарлаж чадах байх. Тэр холбоондоо урьдчилан мэдэгдээгүй” гэж шүүмжилсэн байна.

“Орос Танк” Садулаев олон нийтийн сүлжээнд хариу өглөө.

Тэрээр “Салам алейкум, бүгдэд мэнд дэвшүүлж байна!

RAF лигтэй гэрээ байгуулсан маань дэлхийн бөх сонирхогчдыг баярлуулсан мэдээ байлаа. Гэтэл зарим нэг хүнд энэ мэдээ гунигтай мэдээ болж таарчээ.

ОХУ-ын баг олон улсын хоригт орсон цагаас хойш би маш олон улсаас иргэншлээ солихыг хүссэн урилга хүлээн авсан, одоо ч авсаар байна. Гэхдээ би ОХУ-ын шигшээ багийн ахлагч хүний хувьд эх орондоо үнэнч хэвээр үлдэнэ. Би Орос орноо  дэлхийн дэвжээнд, тэр дундаа RAF лигийн дэвжээнд ч төлөөлөх болно.

Миний хувьд хамгийн түрүүнд оролцохыг хүсдэг тэмцээн уралдаан маань албан ёсны дотоод, гадаадын тэмцээнүүд. ОХУ-ын АШТ, ДАШТ, Европын АШТ билээ.

Тамирчин хүний спортын амьдрал богинохон. Би бөхийн спортод бүх залуу насаа зориулсан. Ид үедээ олон улсын том тэмцээнүүдэд оролцох боломжгүй болсон тул далайн чанад хүчээ сорих шийдвэр гаргасан. RAF гэдэг бол UFC, NHL шиг хувийн мэргэжлийн байгууллага. Дэлхийн шилдэг бөхчүүд цугларсан энэ лигт барилдах нь миний хувьд нөөц бололцоогоо дайчлах, орос бөхийн школын хүч чадлыг дэлхийд харуулах боломж юм.

Би гаргасан шийдвэрээ зөв гэдэгт итгэж байна. Оросын өнцөг булан бүрээс намайг дэмжсэн захидал ирж байгаа” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.