UBLife Logo
Спорт

Иван Ярыгины Цомд зодоглох Хойд Солонгосын хүчирхэг баг

Иван Ярыгины Цомд зодоглох Хойд Солонгосын хүчирхэг баг

“Иван Ярыгины Цом” тэмцээн энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 1 хүртэл Красноярск хотод явагдана. Сонирхолтой нь энэ жил Хойд, Өмнөд хоёр Солонгосын баг оролцож байгаа.

Хойд Солонгосын шигшээ баг үнэхээр хүчирхэг бүрэлдэхүүнтэй ОХУ-д газардана. Дасгалжуулагч нь 1992, 1996 оны олимпын 48 кг жингийн аварга Ким Ил. Түүнд зориулсан шуудангийн марк БНАСАУ-д гарч байлаа. Харин тамирчид нь 2025 онд дэлхийг дэлдийлгэсэн тамирчид байна.

Хойд Солонгосын шигшээ баг

Эрэгтэй

57 кг. Чхон Сун Хан — дэлхийн аварга (2025), Азийн аварга (2025), Азийн наадмын мөнгөн медальт (2023).

65 кг. Кван Жин Ким —Азийн АШТ-ий хүрэл медальт (2025), Азийн наадмын хүрэл медальт (2023).

Эмэгтэй

50 кг. Мён Чхон Вон — дэлхийн аварга (2025), Азийн АШТ-ий хүрэл медальт (2025).

53 кг. Цой Хёгён — олимпын хүрэл медальт (2024), ДАШТ-ий хүрэл медальт (2025), Азийн аварга (2025), Азийн наадмын хүрэл медальт (2023).

55 кг. Кён Рён Ох — дэлхийн аварга (2025), Азийн аварга (2025), Азийн АШТ-ий мөнгөн медальт (2024).

57 кг. Сон Иль Сим — ДАШТ-ий мөнгөн медальт (2025), Азийн АШТ-ий мөнгөн медальт(2025).

59 кг. Пхёль Хон — Азийн АШТ-ий мөнгөн медальт (2025).

62 кг. Ок Ким — ДАШТ-ий мөнгөн медальт (2025), Азийн АШТ-ий мөнгөн медальт (2025).

68 кг. Соль Гым Пак — Азийн АШТ-ий мөнгөн медальт (2025).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.