Улаанбаатарт өнөө шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Маргааш цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

2026 оны 01-р сарын 25-наас 2026 оны 01-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Маргааш буюу 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Энэ сарын 25-нд буюу ням гарагт баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 25-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.