Өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт цахилгаан эрчим хүчний “хязгаарлалт хийж болзошгүй” байршлуудын хуваарийг танилцуулж байна. Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад өнөөдөр цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 60-90 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.
Цахилгаан хязгаарлах цагийн хуваарьт хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан өөрчлөлт орох магадлалтай тул хэрэглэгчид та бүхнийг зайлшгүй шаардлагатай бус хэрэглээгээ хэмнэж, тогоо тохируулахыг Улаанбаатар цахилгаан түгээх станцаас уриаллаа.






