UBLife Logo
Дэлхий

Ши Жиньпин Зэвсэгт хүчний удирдлагыг гартаа авлаа

Ши Жиньпин Зэвсэгт хүчний удирдлагыг гартаа авлаа

БНХАУ-д Зэвсэгт хүчин, армийн том дарга нарыг авлигын хэрэгт холбогдуулан, шалгаж эхэллээ.

Хятадын Ардын чөлөөлөх армийн эгнээг авлигаас цэвэрлэх кампанит ажил явагдаж, Цэргийн төв зөвлөлийн дэд тэргүүн, генерал Чжан Юся, Нэгдсэн штабын дарга, генерал Лю Чжэньли нар шалгагдаж байна. Хэрэв Чжаныг албан тушаалаас нь чөлөөлбөл 1989 оны Тяньаньмэнь талбайн бослогыг дарснаас хойш Хятадын армид хийгдэж байгаа хамгийн том өөрчлөлт болох юм. Мөн Хятадын армийн хамгийн том, нөлөө бүхий Чжаныг зайлуулбал БНХАУ-ын Зэвсэгт хүчний бараг бүх эрх мэдэл Ши Жиньпиний гарт орно. Армийг удирддаг Цэргийн төв зөвлөлд хэрэгт холбогдоогүй хоёрхон хүн үлдсэний нэг нь Ши Жиньпин байна.

Цэргийн төв зөвлөлийн дэд тэргүүн Чжан Юся, Нэгдсэн штабын дарга, генерал Лю Чжэньли нарыг албан ёсоор “хууль дүрэм, сахилга батын зөрчил” гаргасан хэрэгт буруутгасан. Энэ нэр томъёог Хятадад авлигын хэрэгт өргөн ашигладаг гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.

75 настай Чжан Юся бол Хятадын хамгийн том генерал. БНХАУ-ын Коммунист Намын Улс төрийн товчооны 24 гишүүний нэг. Цэргийн төв зөвлөлийн дэд даргын үүргийг Хятадын пуужинт цэргийн генерал Чжан Шэнминтэй хамт хашдаг хүн.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2012 онд Цэргийн төв зөвлөлийг тэргүүлэхдээ авлигыг БНХАУ-ын хамгийн том аюул хэмээн нэрлэж байлаа. 2013 онд БНХАУ-ын дарга болоод Ши арми, төрийн албаны авлигатай хатуу тэмцэж эхэлсэн. Хэдийгээр шүүмжлэгчид түүнийг авлигын нэр дор өрсөлдөгчдөө намнаж байна гэж үздэг ч авлигатай хийх тэмцэлд ахиц гарсан нь үнэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.