UBLife Logo
Дэлхий

Алтны үнэ $5000 давлаа

Алтны үнэ $5000 давлаа

Өнөөдөр өглөө дэлхийн зах зээл дээр алтны үнэ унци тутамдаа 5000 ам.доллар болж, түүхэн рекорд тогтоолоо. 2025 оноос хойш алтны үнэ 60 хувь өсөөд байгаа нь энэ юм.

Дэлхийн улс төрийн байдал тогтворгүй, Гренландын асуудал, Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог олзолсон, АНУ, НАТО-гийн зөрчлийн улмаас шар металлын үнэ өсжээ. Ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлого ч зах зээлийн байдлыг тогтворгүй болгоод байгаа юм. Өнгөрсөн Бямба гарагт Трамп хэрэв Хятадтай худалдааны гэрээ байгуулбал Канадын эсрэг 100 хувийн татвар онооно гэж сүрдүүлсэн.

Алт болон бусад үнэт металл нь эрсдэлгүй актив гэж тооцогддог. Тиймээс улс төр, эдийн засгийн тогтворгүй үед хөрөнгө оруулагчид алт худалдан авдаг байна. Өнгөрсөн Баасан гарагт мөнгөний үнэ унци тутамдаа 100 ам.доллар давж, өнгөрсөн жилээс 150 хувь нэмэгдсэн.  

АНУ-ын Геологийн албаны судалгаагаар газар доорх нөөцөөс 64 мянган тонн олборлож болох гэнэ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.