Түүхэн анимэ цуврал дэлгэцийн бүтээл болон гарах гэж байна. Netflix компани “Mobile Suit Gundam” цувралын live-action хувилбарыг бүтээхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ. Мөн гол дүрд Сидней Свийни болон Ноа Сентино нар тоглохоор болжээ.

Gundam нь анх 1979 онд Японд гарч байсан алдарт анимэ цуврал бөгөөд ирээдүйд, сансрын дайны үеэрх роботуудын сөргөлдөөнийг харуулдаг. Тус зохиол нь олон үеийн туршид фенүүдтэй байсаар ирсэн бөгөөд дэлхий даяар анимэ, манга, тоглоом, баримал болон өргөжсөөр ирсэн байдаг.

Киноны найруулагч, бүтээлч баг, нээлтээ хийх огноо зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч олон нийт, фенүүдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна. Netflix-ийн энэхүү төсөл нь анимэ бүрэн хэмжээний кино болон гарах соёлын шинэ үеийн жишээ болж, сансрын роботын домогт дүрүүдийг бодит дэлгэц дээр дахин амилуулах гэж байна.
