UBLife Logo
Кино

Солонгос кинонд хэт романтикаар дүрсэлдэг 7 мэргэжил

Солонгос кинонд хэт романтикаар дүрсэлдэг 7 мэргэжил

Солонгос кино үзэгчдээ бүрэн эрхэндээ оруулж чаддаг гэдгийг бүгд мэднэ. Кинонд гарах огт байдаггүй мэргэжлийг ч залуус шохоорхон харж, мөрөөддөг болдог гэнэ. Том компанийн захирал, ажилсаг нарийн бичгийн дарга, хааны удам гээд л солонгос кинонд хэт романтик дүрсэлсэн 7 мэргэжлийг танилцуулж байна.

1. Ерөнхий захирал

Жинхэнэ амьдрал дээр жирийн нэгэн залуу том корпорацын захирал болно гэж бараг байхгүй зүйл. Харин солонгос кинон дээр бол чаддаг гэж байгаа. Солонгос кино үзсээр байгаад хүмүүс компанийн ерөнхий захирлуудыг ямар ч стрессгүй, тансаг амьдраад, ажилтнуудаа зараад л сууж байдаг, бүсгүйчүүд налаад ирдэг хүмүүс гэж ихэнхдээ дүрсэлдэг.

2. Тагнуул

Байнгын аюул дунд ил далд хоёр амьдралтай байх нь үргэлж адреналин ялгараад л. Хайртдаа тагнуул гэдгээ хэлж болохгүй ч хамаагүй. Өдөр болгон адал явдал.

3. Нарийн бичгийн дарга

Залуу, баян захирлын дэргэд ажиллахад ямар сайхан байдаг бол гэж үзэгчид бодож эхэлнэ. Солонгос кинонууд энэ мэргэжлийг хэт романтик дүрсэлдэг.

4. Язгууртан

Уламжлалт хувцас, ордны хов жив, ганган хатагтай, эр зоригтой дайчид. Солонгосын түүхэн кинонд ийм л зүйл гардаг.

5. Хакер

Жирийн нэг программчин, бичээчээс эхлээд цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэргэжилтэн ч бай компьютер дээр маш чадмаг ажиллаж байгаа хүмүүс бараг супер баатар болжээ.

6. Мөнхийн амьтан

“Гоблин” драмыг үзээд бүх хүн үхэшгүй мөнх болохыг хүссэн. Үүрдийн залуугаараа мөртөө жил ахих тусам улам ухаажаад л жинхэнэ мөрөөдөл биш үү?

7. Цаг хугацаагаар аялагч

Өнгөрсөн үе, эсвэл ирээдүй ч бай өөр ертөнцөд аялж байгаа кино бүхэн амьдралыг өөрөөр харах боломж олгодог. Түүхэн үйл явдлын гэрч болж, эсвэл дэлхийн хувь заяаг өөрчилж байгаа бүтээлүүд одоо ч сэтгэл татсан хэвээр.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна