UBLife Logo
Спорт

Олимпын зардлаа олохоор Onlyfans-д орсон олимпын аварга бүсгүй

Олимпын зардлаа олохоор Onlyfans-д орсон олимпын аварга бүсгүй

Лиза Буквиц бол Германы алдартай тамирчин. Бобслейн багийн төрөлд өрсөлддөг, 2018 оны олимпын аварга, 2024 оны дэлхийн аварга, Дэлхийн Цомын хошой аварга.

Хэчнээн ийм их цол, хэргэмтэй ч Германд олимпын аваргууддаа сар бүр, насан туршид нь тэтгэлэг өгдөггүй тул бэлтгэл сургуульдаа анхаарахад хэцүү. Германы хэд хэдэн тамирчин олимпын наадамд оролцох, явах зардлаа олохын тулд “Onlyfans” нээсэн гэж хэвлэлд ярьж байсан юм. Тэдний нэг нь  Лиза Буквиц.

Лиза 2022 онд “Playboy Germany” сэтгүүлийн нүүрийг чимж байсан. Тэр үед яагаад зургаа авхуулсан талаар “Жинхэнэ гоо үзэсгэлэнг харуулах зорилготой байлаа” гэж тайлбарлаж байсан юм.

Харин 2024 оноос “OnlyFans” дээр аккаунт нээж, хөтөлж эхэлсэн.

“Би нүцгэлээд байдаггүй. Хүмүүст өдөр тутмын бэлтгэл, амьдралаа харуулж, ихэнх хүмүүс анзаардаггүй жижиг зүйлсээ танилцуулна. Фитнес, хоолны дэглэм, тэмцээнд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгдөг. Хэдий их биш ч гэсэн тогтмол мөнгө ордог. Эндээс олсон мөнгөөрөө бэлтгэлээ базаадаг. “OnlyFans” бол миний ивээн тэтгэгч. Энэ бол миний амьдралын хамгийн азтай гэрээ байлаа” гэж ярьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна