UBLife Logo
Сэтгэл судлал

Хэрхэн зурхайг нь уншихаа болих вэ буюу хайртай хүнээ тавьж явуулах 6 арга

Хэрхэн зурхайг нь уншихаа болих вэ буюу хайртай хүнээ тавьж явуулах 6 арга

Хариу бичихгүй байгаа хүний нэрийг дахин дахин уншиж, зурхайг нь ч хүртэл өөрийнхтэйгөө уншиж, “магадгүй” гэдэг үгнээс амьдрал бүтээх оролдлого тань хаа хүрээд зогсоно гэж та бодож байна? Заримдаа бид тэр хүнийг биш, болох боломжтой байсан ирээдүйг төсөөлсөндөө л тавьж явуулж чадахгүй өөрийнхөөрөө зүтгэдэг. Гэхдээ зүрх сэтгэл чинь одоо чамайг болиоч гэж гуйж байна уу? Хэзээ ч чамайг бүрэн дүүрэн сэтгэлээ харуулж хайрлахгүй юм шиг байна гэж шивнээд, яахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл энэ хэдэн алхмаас бид эхэлж болох юм. Ядаж л дахин өөрийгөө зовоохгүйн тулд.

1. Өдөр бүр түүний сошиал хаягийг болон зурхайг нь шалгахаа болих

Эхэндээ хэцүү л дээ. Гар өөрийн л эрхгүй нэг мэдэхэд түүний хаягийг орж харахаар үйлдэл хийчихсэн байдаг. Эсвэл зурхай хардаг аппликейшн орчихдог. Гэхдээ чи ийм үйлдлүүд хийх бүрдээ өөрийнхөө дуу хоолойг бага багаар дарж байдаг. Түүний чимээгүй байгаа нь л хариулт юм. Тэр чимээг сонсож сурах, бас хүлээн зөвшөөрөх л хамгийн өвдмөөр. Нэг л мэдэхэд тэр бүхнийг чи шалгахаа больж эхэлнэ. Удах ч гэсэн, нэг л мэдэхэд.

2. “Хэрвээ” гэдэг үгтэй салах ёс хий

“Хэрвээ би тэгээгүй бол…”, “Хэрвээ тэр арай өөр байсан бол…” гээд энэ хэрвэ эгэх үг хэзээ ч дуусдаггүй. Гэхдээ хайр “хэрвээ”-гээс бүтдэггүй. Харуусал одоо ямар ч тус болохгүй. Байгаа байдал ийм л байна. Цаашид л яах вэ гэж бид харахаас биш яаж ч хичээгээд өнгөрснийг бид сөхөөд засах боломжгүй юм.

3. Дурсамжийг буруутгах хэрэггүй

Тэр үе сайхан байсан. Тийм ээ, үнэн. Гэхдээ сайхан байсан нь тэр чигтээ үргэлжлэх ёстой гэсэн үг биш. Бас тэр чигтээ байна гэсэн баталгаа ч биш. Дурсамжийг заримдаа сэтгэл дотроо оршуулах нь урвалт биш, өөрийнхөө төлөө хийж чадах сайн зүйлсийн нэг байж магадгүй.

4. Өөрөөсөө асуулт асуух хэрэгтэй

“Би хэнийг алдаж байна вэ, эсвэл хэн байхаа мартаад байна вэ?” Зарим салалт хайр дуусаад тохиолдож байгаа юм биш, өөрийгөө олохын эхлэл байдаг.

5. Гунигаа яаралгүй мэдэр

Болзоонд явах, шинэ хүнтэй танилцах гэж өөрийгөө бүү шах. Гуниг бол дайсан биш. Харин таны шарх эдгэж байгаагийн шинж. Тиймээс гуниг, хэцүү мэдрэмжээ чадахаараа мэдэрч аваад, түүнийгээ ойлгож, даван гарснаар нэгэнт бүхнийг ардаа үлдээж чадна.

6. Сүүлчийн удаа л хараад, дахин хэрэггүй гэж өөртөө хэл

Хуучин зургуудыг, бичсэн чатыг нь сүүлийн удаа л хар. Тэгээд дахиж энэ шархаа сэдрээхгүй гэж өөртөө амлах хэрэгтэй. Өөрийг чинь барьж байгаа бүхнийг ардаа үлдээхийг сонго. Чи түүнийг шуудхан мартчихгүй л дээ. Гэхдээ нэг л өдөр түүний тухай байнга бодохоо больсноо гэнэт анзаарах болно. Энэ л эдгэрэл. Чимээгүйхэн, гэхдээ жинхэнээсээ эдгэх боломж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна