UBLife Logo
Хөгжим

Ерөнхийлөгч И Жэ Мён: “KPop Demon Hunters” түүхийн шинэ хуудас нээлээ

Ерөнхийлөгч И Жэ Мён: “KPop Demon Hunters” түүхийн шинэ хуудас нээлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Грэмми шагнал гардуулах ёслолын дараа “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киноны “Golden” дууг зохиосон баг, хамт олонд баяр хүргэлээ.

Тус дуу нэр хүндтэй Грэмми шагналыг “Best Song Written for Visual Media” төрөлд хүртсэн юм. Энэ багийн EJAE, Тедди, 24, IDO (Ю Хан, Квак Чун Гю, Нам Хи Дон) нар ийнхүү Грэмиийн шагналтан болсон.

Ерөнхийлөгч И Жэ Мён ““KPop Demon Hunters” киноны “Golden” дуу к-поп хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Солонгос хөгжмийн зохиолч, продюсер анх удаагаа Грэмми шагнал хүртлээ. Уран бүтээлч болгоны мөрөөддөг шагналыг авсан танай баг, хамт олонд талархал илэрхийлье” гэж жиргэсэн байлаа.

Мөн “Хэдий шагнал аваагүй ч BLACKPINK хамтлагийн Рүжэ, KATSEYE хамтлагийн Чон Юнчэ хоёрт алга ташин, баяр хүргэж байна. Нэр дэвшинэ гэдэг л та бүхэн дэлхийд өрсөлдөх ур чадвартай гэдгийг илтгэж байна. Манай Улс дэлхийн дэвжээнд гялалзаж байгаа уран бүтээлчдээ цаашдаа ч дэсмжин ажиллах болно. Ар талд нь байгаа багийн ачаар энэ амжилт ирсэн билээ. Та бүхэн бол Солонгосын бахархал” гэжээ.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна