UBLife Logo
Хөгжим

Айхыг мэддэггүй Алиша Киз 45 нас хүрлээ

Айхыг мэддэггүй Алиша Киз 45 нас хүрлээ

Америкийн дуучин, 17 удаагийн Грэмми шагналт Алиша Ожелло Кук буюу Алиша Киз өнөөдөр 45 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Алиша Нью-Йоркийн ядуу дүүрэгт өмгөөлөгчийн гэр бүлд төрж, өссөн.

Ээж нь ирланд, итали гаралтай жүжигчин бол аав нь хар арьстан байлаа.   7 настайдаа төгөлдөр хуур тоглож сураад 14 настайдаа анхны хөгжмөө зохиож эхэлсэн байна.

1998 онд “Arista Records” студитэй гэрээ байгуулж, Киз нэртэй болжээ. Хэдэн жилийн дараа тэрээр “J Records”-д нэгдсэн юм.

2001 онд Киз анхныхаа цомог “Songs in A Minor”-ийг гаргасан нь 10 сая хувь зарагджээ. 2002 онд тус цомгийн "Fallin'” дуу түүнд таван Грэмми авчирсан билээ. Оны шилдэг дуу, Шилдэг эмэгтэй R&B дуучин, Шилдэг R&B дуу, Шилдэг R&B цомог, Шилдэг шинэ уран бүтээлч шагнал түүнийх болсон.

Киз нийт 9 студийн, 8 тоглолтын цомог гаргасан нь 65 сая хувь зарагджээ. 17 Грэммигээс гадна Киз 17 NAACP Image Awards, 12 ASCAP шагналтай. Алдрын танхимын гишүүн.

Дуучин бүсгүй хурц үг хэллэгээрээ алдартай. Нэгэн удаа тэрээр “Би өөрийн үгийн сангаас айдас гэдэг үгийг авч хаясан. Айдасгүй бол чи амжилтгүй байна гэж байхгүй” гэж хэлж байлаа.

Тэр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч. 2016 онд нүүрээ будахгүй тоглолт хийх кампанит ажил эхлүүлсэн.

2010 онд рэп дуучин Swizz Beatz (Кассим Дауд Дин)-тэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.