Хайрын сарыг угтан та бүхэндээ нэгэн дулаахан нийтлэлээр мэндчилж байна. Валентины баяр ойртож, хотын гудамж бүр улаан өнгө, зүрхэн чимэглэлээр дүүрчээ. Гэвч жинхэнэ хайр зөвхөн чимэглэлд бус, цаг хугацааг даван үлдсэн агшнуудад оршдог. Тиймээс бид камерын хальсанд мөнхөрч, он жилүүдийг элээсэн жинхэнэ хайрыг өгүүлэх 9 гэрэл зургийг танд хүргэж байна.
1.Тэд одоо ч дайны үеэр бие биедээ бичсэн шүлгээ санадаг

Зурагт Цао Юэхуа болон Ван Дэий нарын 60 жилийн хуримын ойг харуулжээ. Хосууд анх 1943 онд их сургуулийн үдэшлэгт танилцаж бие биедээ анхны харцаар дурлажээ. Гэвч түүний нөхөр хоёрдугаар дайны үеэр Энэтхэг рүү илгээгдсэн аж. Хосууд цэргийн шуудангаар холбоотой байж бие биедээ хайрын захидал бичдэг байв. Цао хэлэхдээ “Одоо амьдралынхаа олон зүйлсийг бараг санахгүй болсон ч дайны үеэр бие биедээ бичсэн хайрын шүлгээ цээжээр уншиж чадна” гэжээ. Тэд 2005 онд уг зургийг даруулахдаа 98 настай байжээ.
2.“Жинхэнэ хайр гэдэг хамтдаа хөгширч чадсан хоёр хүний тэвчээр юм.”

3.“Хайр гэдэг бол бороо, нар аль нь ч байсан нэг зүг рүү хамтдаа харах явдал.”

4.Эмээгийн тэврэлт хамгийн дулаахан

5.“Хайр бол мэдрэмж биш, он жилүүдийн туршид хийсэн сонголт.”

6.Intimacy

Зурагт Энэтхэгийн хамгийн эртний овгуудын нэг Коньяк овгийн гишүүдийг харуулжээ. Уг зургийг дарахад эмэгтэй нь 96 настай, эрэгтэй 103 настай байжээ. Эмэгтэй нь нэгэн цагт овгийн хатан байсан бол эрэгтэй нь түүний бие хамгаалагч байж. Хожим нь тэд бие биедээ дурлаж, өдгөө Коньяк овгийн ахмад хосууд болоод байна.
7. Жон Леннон болон Ёко Оно

Лейбовиц анх 1968 онд гарсан “Unfinished Music No. 1: Two Virgins” цомгийн зургаас сэдэвлэсэн зураг дарахыг хүсэж байжээ. Гэвч Ёко хувцсаа тайлахаас татгалзаж доор харагдаж байгаа зургийг амилуулсан байдаг. Уг зураг нь онцгой хайр татам, дотно байдал, хосын гүн хайр сэтгэлийн бэлгэдэл бөгөөд тэдний хамтдаа даруулсан сүүлийн гэрэл зураг гэдгээрээ онцгой. Энэ зургийг даруулснаас хэдхэн цагийн дараа Жон буудуулж амиа алдсан юм.
8.Парисын гудам

Робер Дуано бидний сэтгэл Парисыг романтик өнгө аясаар мөнхөлсөн. Түүний хамгийн алдартай бүтээл “Kiss by the Hotel de Ville” нь хайр дурлалын хамгийн сонгодог дүрслэлүүдийн нэг гэж тооцогддог. Хэдийгээр “Life” сэтгүүлд зориулан дарсан зураг байсан ч хосын мэдрэмж, бие биеэ гэсэн хүсэл тэмүүлэлийг бүрэн илэрхийлж чадсан юм.
9.Гараас гарт

Жижигхэн зүйлсээс хайрыг мэдэрч болдог гэдэг дээ…
