UBLife Logo
Спорт

Өвлийн олимпын наадмын хамгийн үзэсгэлэнтэй 7 тамирчин

Өвлийн олимпын наадмын хамгийн үзэсгэлэнтэй 7 тамирчин

Олимпын наадам бүр гоо үзэсгэлэнтэй тамирчдаараа бахархдаг уламжлалтай. Наадмын турш телевизийн дуран тэдэн дээр тусаж, олон сая үзэгч баярлан хардаг билээ. Энэ удаад бид “Милан Кортина 2026” наадмын гоо үзэсгэлэнтэй 7 тамирчныг онцолж байна.

Армени гаралтай Аделия Петросян

Армени гаралтай орос тамирчин Аделия уран гулгалтаар 4 настайгаасаа эхлэн хичээллэжээ. Одоо 18 настай тэрээр Монголд ирж байсан тул манайхан сайн мэднэ. Одоо түүний багш нь алдарт Этери Тутберидзе. Аделия 14 настайдаа эмэгтэйчүүдээс анх удаа нэг чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн риттбергер гүйцэтгэсэн нь эрчүүд ч бараг хийдэггүй хүнд үзүүлбэр байлаа.

Төмөр зүрхт Линдси Вонн

Линдси Вонн 41 настай уулын цаначин. Харамсалтай нь энэ олимпод эхний гараанд унаж, хөлөө хугалан, одоогийн байдлаар гурван удаа мэс засалд ороод байна. Олимпын өмнө гэмтсэн ч дахин гараанд гарсан нь энэ бүсгүй хэчнээн эр зоригтойг илэрхийлж байгаа юм. Вонн АНУ-ын хамгийн олон цомтой уулын цаначин. Дэлхийн Цомын 82 шатанд 82 удаа түрүүлж, 2010 оны олимпын аваарга, Дэлхийн Цомын эзнээр 4 удаа тодорч байлаа. Хоёрхон настайдаа анх цанаар гулгасан тэрээр замналынхаа турш 10 удаа хөл, гараа хугалж, 14 удаа хагалгаанд орж байсан ч тухай бүр эргэн ирж байлаа. 2019 онд 34 настайдаа зодог тайлаад 2024 онд дахин эргэн ирсэн. Залуу тамирчдыг дэмжих Сайн үйлсийн сан байгуулж, эрүүл мэндийн тухай ном бичин, баримтат кино хийсэн.

Хамгийн олон шагналтай Микаэла Шифрин

Америкийн бас нэгэн уулын цаначин Шифрин 30 настай. 28 настайдаа Микаэла лет. Дэлхийн цомын шатанд 87 түрүүлж, 30 жил тогтсон домогт Ингемар Стэнмаркийн рекордыг эвдэж байв. 2024 онд Норвегийн уулын цаначин Александр Омодт Кильдетэй сүй тавьсан.  Хувийн амьдралд нь олон гунигтай үйл явдал тохиолдож байсан ч тэр нугараагүй. 2020 онд анх цана зааж өгсөн аав нь нас барлаа. Удалгүй эмээ нь ч энэ дэлхийг орхин одсон байна. Энэ бүх стресс, гунигаас болж Шифрин “Бээжин 2022” наадамд амжилттай оролцож чадаагүй. Харин Миланд ид формтой ирээд байна.

Беларусь тэшүүрчин

33 настай Марина Зуева дугуй, тэшүүрийн спортоор багаасаа хичээллэсэн. Минск хотын уугуул. 2018, 2022 оны олимпод оролцож, Пёнчанд шагналт зургаадугаар байрт шалгарч байлаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д бэлтгэл хийдэг болсон. Миланы олимпод тэшүүрийн 3000, 5000 метр зайд өрсөлдөнө.

АНУ-г орхиж, Хятадыг сонгосон бүсгүй

Эйлин Гу бол 22 настай, олимпын хос медальт тамирчин. Фристайлын түүхэн дэх анхны нэг олимпоос хоёр алтан медаль авсан тамирчин. АНУ-ын шигшээд уралдаж байсан боловч уугуул орон Хятадыг сонгосон. Авьяаслаг, царайлаг охинд ээжийнхээ эх орны нэрийн өмнөөс уралдах санал тавьсныг бүсгүй зөвшөөрчээ. Эйлин Гу Сан-Францискод төрсөн. Ээж Ян Гу нь БНХАУ-ын Барилгын яамны том түшмэлийн охин байжээ. Стэнфорд их сургуулийн онц сурлагатан, чадмаг төгөлдөр хуурч. Нэг хүнд ийм олон авьяас зэрэг заяана гэдэг ховор.

Цагийг эзэлсэн цаначин Жесси Диггинс

Энэ жил 34 нас хүрсэн Жесси Диггинс 4 настайдаа л цанаар гулгаж, 11 настайдаа өөрөөсөө том хүүхдүүдтэй өрсөлдөж эхэлсэн байна. АНУ-д цанын спортыг сурталчлахад том үүрэг гүйцэтгэж байгаа. Хол, ойр бүх зайд өрсөлддөг, бүхэл бүтэн нэг үеийг эзэгнэсэн тамирчин.

Саятан блогчин Ютта Лердам

“Милан Кортина 2026” олимпын наадамд хэдийн алтан медаль авчихсан байгаа. Түүний сүйт залуу нь блогчин, боксчин Жейк Пол. Ютта, Жейк хоёрын инстаграм дагагчдыг нийлүүлбэл 34 сая болно. Зөвхөн жирийн нэг гоо бүсгүй биш гэдгээ тэр уралдааны замд харуулж чадсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна