Спорт, урлаг, улс төр гээд ямар ч салбарын алдартны нэр хүндийг хэмжих нэгэн гол хэмжүүр бол олон нийтийн сүлжээнд хэдэн дагагчтай байх билээ. Ингээд та бүхэнд “Милан Кортина 2026” наадмын Instagram-д хамгийн олон дагагчтай 10 тамирчныг танилцуулж байна.
1, Ютта Лердам (тэшүүр, Нидерланд) – Инстаграмд нийт 6 сая дагагчтайгаар энэ олимпын гол инфлюенсер гэдгээ батлан харууллаа.
2, Линдси Вонн (уулын цана, АНУ) - 3.3 сая дагагч.
3, Эйлин Гу (фристайл, Хятад) - 2,2 сая.
4, Микаэла Шиффрин (уулын цана, АНУ) - 1,5 сая
5. Коннор МакДэвид (хоккей, Канад) - 1,4 сая
6, Хлоя Ким (сноуборд, АНУ) - 1.1 сая
7. Эмбер Гленн (уран гулгалт, АНУ) - 1.0 сая
8, Остон Мэттьюс (хоккей, АНУ) – 973 мянга
9. Маркус Кливленд (сноуборд, Норвег) - 830 мянга
10, София Гоггия (уулын цана, Итали) - 679 мянган дагагч.
