UBLife Logo
Спорт

Өвлийн олимпын тухай шилдэг 8 кино

Өвлийн олимпын тухай шилдэг 8 кино

Италийн Милан, Кортина хотод болж байгаа Өвлийн олимпын наадам өндөрлөх дөхөж байна. Ингээд та бүхэнд Өвлийн олимпын тухай шилдэг 8 киног танилцуулж байна.

Downhill Racer, 1969

Улс: АНУ

Төрөл: драм, спорт

Найруулагч: Майкл Ритчи

Колорадогийн авьяастай ч биеэ тоосон цаначин Дэвид Шаппелле үндсэн бүрэлдэхүүний нэгэн тамирчин гэмтсэний дараа АНУ-ын олимпын шигшээ багт орох боломжтой болно. Хатуу, чанга дасгалжуулагчийн удирдлага дор орсон тэрээр дүрэм, журам сахихыг хүсэлгүй багтайгаа муудалцана.

Miracle, 2004

Улс: Канад, АНУ

Төрөл: түүх, спорт, драм, намтар

Найруулагч: Гэвин О’Коннор

Херб Брукс 1980 оны олимпын өмнө АНУ-ын хоккейн шигшээ багийн дасгалжуулагч болно. Тэрээр хуучин системтэй тэмцэж, багтаа амбицтай оюутнуудыг цуглуулан, “Улаан машин” хэмээх ЗХУ-тай өрсөлдөхөөр бэлтгэнэ.

Красная армия, 2014

Улс: АНУ, ОХУ

Төрөл: баримтат, намтар, түүх, спорт

Найруулагч: Гейб Польски

ЗХУ-ын хоккейн алтан үеийн тухай домогт хамгаалагч Вячеслав Фетисовын түүхээр өгүүлнэ. Үргэлж ялдаг машин шиг баг байсан ч удалгүй Фетисов хатуу системтэй зөрчилдөж эхлэх юм.

I, Tonya, 2017

Улс: АНУ, Их Британи, Катар

Төрөл: намтар, спорт, инээдэм, драм

Найруулагч: Крэйг Гиллеспи

Ядуу гэр бүлээс алдрын оргил өөд тэмцсэн уран гулгалтын тамирчин Тони Хардингийн тухай кино. Тонигийн нөхөр нь гэргийнхээ өрсөлдөгчийг зайлуулахаар шийдэж байгаагаар эхлэх юм.

The Cutting Edge, 1992

Улс: АНУ

Төрөл: мелодрам, спорт, драм, инээдэм

Найруулагч: Пол Майкл Глейзер

Шазруун уран гулгагч бүсгүй, хоккейчин байсан эр хоёр олимпод оролцохын тулд хамтдаа зүтгэх шаардлага гарна.

Cool Runnings, 1993

Улс: АНУ

Төрөл: инээдэм, спорт, гэр бүл

Найруулагч: Жон Тертлтауб

Ямайкийн гүйлтийн тамирчид олимпод орохыг хичээсэн ч эрхээ авч чадсангүй. Оронд нь тэд бобслейн спортыг сонгож, Өвлийн олимпод орохоор шийднэ.

Eddie the Eagle, 2015

Улс: Их Британи, Герман, АНУ

Төрөл: намтар, спорт, драм, инээдэм

Найруулагч: Декстер Флетчер

Эв дүйгүй ч гүргэр нэгэн болох Майкл Эдвардс багаасаа л олимпод орохыг мөрөөддөг байсан. Цанын шигшээ багаас хасагдаад тэр трамплинаас харайхаар шийднэ.

The Crash Reel, 2013

Улс: АНУ

Төрөл: баримтат, намтар, спорт

Найруулагч: Люси Уокер

Сноубордингийн од Кевин Пирс болон түүний өрсөлдөгч Шон Уайт нарын тухай кино. Яг ид үедээ Кевин тархины хүнд гэмтэл авснаар кино эхлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна