UBLife Logo
Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ

Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.16-2026.02.23/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  20 иргэний амь насыг авран хамгаалж, 28 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ.

Нийт дуудлагын 53 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага (цас шаварт суусан-23, зам тээврийн осол-3, төөрсөн, сураггүй болсон-9, өндрөөс унах-1, усны осол-1) байна. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна