Өнгөрсөн Ням гарагт Мексикийн цэргийн хүч “Халискогийн шинэ үе” (CJNG) мафийн бүлэглэлийн толгойлогч Эль Менчог хөнөөсөн билээ. Удирдагчийнхаа өшөөг авахаар зэвсэгт бүлэглэлүүд улс орон даяар төрийн байгууллага, цагдаагийн газруудад халдаж, эмх замбараагүй байдал үүсээд байна. Зарим мужид онц байдал зарлажээ.

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тусгай Прокурорын газрыг (FEMDO) Үндэсний гварди хамгаалалтад авлаа. Энд Эль Менчогийн цогцос байгаа гэж таамаглаж байна.

CNJG бүлгийн зэвсэгт гишүүд олон мужийн машин замыг хаагаад байна.

Үндэсний гвардийн дайчид Пуэрто-Вальярта хотод харуул хийж байна. Энэ хотод хамгийн ширүүн тулаан болсон юм.

Мафийн гишүүд супермаркет, дэлгүүрт халдахдаа тэсрэх бодистой машин ашиглажээ.

БХЯ-ны мэдээлснээр Эль Менчог Ням гарагийн үүрээр Тапальпа хотод устгажээ. Эль Менчо хүнд шархадсан бөгөөд Мехико хүрэх замдаа нисдэг тэрэг дотор амьсгал хураасан байна.

АНУ-ын тусгай албаны олон жилийн мөрдлөгийн үр дүн нь энэ байлаа.

Эль Менчо бол цагдаа байсан хүн. Тэрээр “Халискогийн шинэ үе” бүлэглэлийн толгойлогч бөгөөд богино хугацаанд Латин Америкийн хамгийн том босс болсон этгээд байлаа.

Олон улсын Бенито Хуареса нисэх буудлыг маш хатуу чанга хамгаалж байна.

Зарим мужид байдал хурцадсан тул Засгийн газраас иргэдийг гадуур гарахгүй байхыг анхааруулж байна.

Машин шатааж, зам хааж, Цагдаагийн газарт халдах нь ихэсжээ.

Шинжээчид мафийн гишүүд өс хонзонгоо авахаар улайрч байгааг тэмдэглэсэн байна.

CJNG бүлэглэл маш сайн зэвсэглэсэн тул зэвсэгт мөргөлдөөн хэдий болтол үргэлжлэх нь тодорхой бус байгаа юм.

