UBLife Logo
Дэлхий

Shaman-ы зурагтай мануухай шатааж, Байгаль нуураа ариусгалаа

Shaman-ы зурагтай мануухай шатааж, Байгаль нуураа ариусгалаа

ОХУ-ын дуучин Ярослав Дронов буюу Shaman Буриадад ирж, дэлхийн хамгийн том цэнгэг устай нуурт ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд мөсийг нь долоосон талаар бид мэдээлсэн.

Буриадын “Мөнх хөх тэнгэр” байгууллагын бөө нар ариун нуурыг доромжилсон түүнийг уучлал гуйхыг шаардсан ч Ярослав Дронов “Харин миний ачаар энд ирэх жуулчны тоо өссөн” гээд тоогоогүй билээ.

Ингээд Буриад, Эрхүү хотын иргэд Байгаль нуурт очиж, нуураа ариусган, цэвэрлэх арга хэмжээ авсан байна. Тэд дуучин SHAMAN-ы зурагтай мануухай босгож, нуурын мөсөн дээр шатаажээ.

“Мөнх хөх тэнгэр” байгууллагын бөө Артур Цыбиков “Энэ үйл ажиллагаа бол Ярослав Дронов хэмээх тодорхой нэг дуучинд хандаагүй. Энэ бол ард түмний сүсэг бишрэлд халдаж болохгүй гэсэн сургаал юм. Байгаль нуурын уугуул иргэдийн хувьд энэ нуур ариун газар. Хэн нэг нь лайв, пост хийх гээд дураараа аашилдаг газар биш” гэж анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна