Өнөөдөр өглөө болсон “Майами” — “Вашингтон” тоглолтын тайлан, протоколыг үзсэн хүн Бэм Адебайо 83 оноо авсныг хараад дуу алдан гайхах болно. Нэг тоглолтод 83 оноо гэдэг нь НБА түүхэнд хоёрт бичигдэх агуу амжилт бөгөөд Уилт Чемберлений 100 онооны ард орох юм. Коби Брайнтын 81 оноог Бэм даваад гараад ирлээ.
Майами – Вашингтон 150:129 (40:29, 36:33, 37:35, 37:32)
Kaseya Center
Майами - Адебайо (83 + 9 сам), Митчелл (12 + 7 сам), Ларссон (10), Якучионис (5 + 6 дам), Гарднер (4 + 8 сам) – гараа; Фонтеккьо (18), Жонсон (8), Смит (5), Хакес (5 + 8 дам), Голдин (0), Килс (0).
Вашингтон - Сарр (28), Райли (22), Жонсон (17), Кэррингтон (12 + 6 дам), Кулибали (10 + 7 дам) – гараа; Харди (17), Шэмпени (8), Купер (6), Гилл (6), Вукчевич (3).
Адебайогийн өмнөх хамгийн том амжилт нь 41 оноо байлаа. Хамгаалалтад гүйж, дамжуулалт тараадаг хүний хувьд 83 оноо авсныг нь одоо ч хүмүүс гайхсаар байна.
Тоглолт эхлээд л тэрээр довтолгоонд давамгайлаад эхэлсэн. Эхний үед 31 оноо авсан. Өрсөлдөгч багийн хамгаалагч нар түүнийг гүйцэхгүй, хамгаалалтаа хоёр, гурав давхарлаад ч нэмэр олсонгүй. Дүрэм зөрчин зогсоосон ч Бэм торгуулийн шидэлтээ барагтай бол алдахгүй байв. Тэр 43 торгуулийн шидэлтээс 36-г нь оруулсан. Тоглолтын турш 43 довтлоод 20 бөмбөг хийсэн. Сүүлдээ “Майами” багийнхан түүнд л бөмбөгөө шилжүүлэхийг хичээж байлаа. Тоглолтын хувь заяа хэдийн шийдэгдсэн дөрөвдүгээр үед Бэм рекорд тогтоохоор дайралт хийсэн. Одоо түүний нэр лигийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх боллоо.
