UBLife Logo
Дэлхий

NYT: Ираны шинэ удирдагч шархадсан байгаа гэв

NYT: Ираны шинэ удирдагч шархадсан байгаа гэв

АНУ, Израилын халдлагын эхний өдөр Ираны шашны дээд удирдагч Али Хаменеи амиа алдсан билээ. Түүний орлогчийг буюу дараагийн удирдагчийг зарлах ажил арваад хоног үргэлжилсэн. Шийтийн дээд зөвлөлийн 88 төлөөлөгч шашны шинэ удирдагчаар алагдсан Хаменеи аятоллагийн хүү Можтаба Хаменеиг сонгосон билээ.

Гэвч шинэ удирдагч одоогийн байдлаар ард түмний өмнө гарч ирэхгүй байгаад янз бүрийн тайлбар гарч байгаа. “The New York Times” сониноос Иранаас авсан эх сурвалжийн мэдээнд тулгуурлан, шинэ удирдагч Можтаба Хаменеи шархадсан байгаа гэж мэдээлжээ. Дайны анхны өдөр аав нь алагдахад Можтаба хөлдөө хүнд шархдаж, нууц газар хорогдож байгаа гэнэ. Гэхдээ ухаан санаа нь саруул байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Харин Иранд энэ мэдээг эрс няцаасан. Ираны Ерөнхийлөгчийн хүү Юсеф Пезешкиан “Удирдагч Можтабаг шархадсан гэж бичиж байхыг би харсан. Би түүнтэй уулзаж байгаа найзуудаасаа асуухад бүгд удирдагч эрүүл саруул байгаа гэж байсан. Ямар ч асуудал байхгүй” гэж телеграм сувагтаа бичсэн байлаа.

Можтаба Хаменеи 1969 онд Ираны шашны томоохон төв Мешхед хотод төрсөн, 56 настай. Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпустай маш ойр харилцаатай бөгөөд 1987 онд дунд сургуулиа төгсөөд Исламын зэвсэгт хүчний эгнээнд элсэж байв. Можтаба Иран, Иракийн дайны төгсгөлийн үед цэргийн алба хаасан. 1988 онд түүний аав Али Хаменеи шашны удирдагчаар сонгогдсон юм. Можтаба Хаменеи Ираны хамгийн нэр хүндтэй шашны багш нараар хичээл заалгаж, сургалт, семинарт хичээнгүйлэн оролцсоор шашны томчуудтай ойр харилцаатай болж чадсан байна. Нөгөө талаас аавынх нь нөлөө байсан нь ойлгомжтой. Тэрээр 2004 онд парламентын даргын охин  Голям-Али Адельтай гэрлэсэн. Гэхдээ олны өмнө нэг их гаралгүй, аавынхаа санхүү, мөнгөний асуудлыг хариуцаж байлаа. 2019 онд АНУ түүнд хориг тавьсан билээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр Можтаба Хаменеи хөрөнгө оруулалт хариуцдаг, Швейцарын банк дахь хадгаламжид нэвтрэх эрхтэй. Америкийн хоригт орсон ч Их Британийн тансаг дүүрэгт 100 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгөтэй гэнэ. Эхнэр гурван хүүхэдтэй ч энэ удаагийн дайны эхний өдрийн бөмбөгдөлтөөр эхнэр нь алагдсан мэдээлэл байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...