UBLife Logo
Спорт

PWL: Т.Тулга Умижон Жалоловтой халз барилдана

PWL: Т.Тулга Умижон Жалоловтой халз барилдана

Мэргэжлийн бөхийн PWL лигээс энэ сарын 27-нд Узбекистаны нийслэлийн “Humo Arena” хүрээлэнд “PWL 11” тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Нийт 12 барилдаан явуулахаар төлөвлөж байгаа ч барилдаанууд өдөр бүр нэмэгдсээр байна. Монголчуудын сонирхлыг манай бөх Т.Тулгын барилдаан хамгийн их татаж байгаа нь ойлгомжтой.

Түүний өрсөлдөгч нь Узбекистаны Умижоном Жалолов. Жалолов эрэгтэй 65 кг жингийн 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2022 оны залуучуудын дэлхийн аварга. 23 настай.

Барилдаан 70 кг жинд явагдана. Хоёр бөх дөрвөн удаа учраа тааран барилдаж, Т.Тулга 3 ялж байсан.

• Чансааны тэмцээн, Бишкек 2023. 1/8 финал. Т.Тулга 6:5, ялсан.

• 2023 оны Азийн АШТ. Хагас шигшээ, Т.Тулга 5:2 ялсан.

• Чансааны тэмцээн, Алматы 2022. Хагас шигшээ Т.Тулга 5:1 ялсан.

• Чансааны тэмцээн, Истанбул 2022. Хүрэл медалийн төлөөх барилдаан, Жалолов 5:4 ялсан.

Бусад барилдаанууд:

Эрэгтэй 57 кг: Осман Султанов (ОХУ) vs Абдымалик Карачёв (Kиргиз)

Эрэгтэй 65 кг: Ибрагим Ибрагимов (ОХУ) vs Сужит Калкал (Энэтхэг)

Сонгомол 60 кг: Алишер Ганиев (Узбекистан) vs Садык Лалаев (ОХУ)

Эрэгтэй 97 кг: Алихан Кцоев (ОХУ) vs Ризабек Айтмухан (Kазахстан)

Эрэгтэй 74 кг: Ибрагим Велеев (Бельги) vs Разамбек Жамалов (Узбекистан)

Эрэгтэй 70 кг: Т.Тулга (Mонгол) vs Умижон Жалолов (Узбекистан)

Эмэгтэй 76 кг: Айпери Медет кызы (Kиргиз) vs Юүка Кагами (Япон)

Эрэгтэй 65 кг: Абасгаджи Магомедов (ОХУ) vs Пейман Биабани (Канад)

Сонгомол 67 кг: Луис Орта Санчес (Куба) vs Айтжан Халмаханов (Узбекистан)

Сонгомол 82 кг: Акжол Махмудов (Kиргиз) vs Нао Күсака (Япон)

Эрэгтэй 74 кг: Заурбек Сидаков (ОХУ) vs Koта Таканаши (Япон)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...