UBLife Logo
Спорт

“Милан Кортина” паралимпын наадам өндөрлөлөө

“Милан Кортина” паралимпын наадам өндөрлөлөө

"Милан Кортина 2026" Паралимпын наадам хөшгөө хаалаа. Тэмцээний сүүлийн өдөр гүйлтийн цанын тэмцээн болж, манай хоёр тамирчин 3 дахь зайдаа буюу 20 км зайд тэших техникээр уралдав.

Нийт 30 тамирчин гараанд гарч, өрөлдсөнөөс ОУХМ Цэгмидийн Дашдорж 53:11.0 гэсэн цагийн үзүүлэлтээр 26 дугаар байр, ОУХМ Батмөнхийн Ганболд 55:09.3 цагийн амжилтаар 28 дугаар байр эзэллээ.

Өвлийн Паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаа Олон Улсын хэмжээний мастер Бямбадоржийн Цэрэнпунцаг Пара уулын цанын Жиант слаломын төрөлд  анх удаа өрсөлдлөө. Тэрээр эхний гараандаа 1:36.72 цагийн амжилтаар 33 дугаар байр, хоёрдугаар гараандаа 1:34.29 цагийн амжилтаар 29 дүгээр байранд шалгарлаа. Хоёр гарааны дараах нийлбэр дүнгээр 23 улсын 41 тамирчнаас 30 дугаар байр эзэллээ.

Өвлийн Паралимпын наадмын хаалтын ёслол Кортина хот дахь Кёрлингийн ордонд болж Пара Цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Цэгмидийн Дашдорж Монгол Улсын төрийн далбаагаа өргөн мандуулж жагслаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...