UBLife Logo
Спорт

Chopper: Cobrazera 2026 оны “Шилдэг шинэ тоглогч” болж чадна

Chopper: Cobrazera 2026 оны “Шилдэг шинэ тоглогч” болж чадна

“Team Spirit” багийн ахлагч асан, блогчин Леонид “chopper” Вишняков “CyberMeta Live”-д орохдоо Counter–Strike 2 төрлийн 2026 оны шилдэг, шинэ тоглогчийн талаар санал бодлоо хэллээ.

Тэрээр манай Анарбилэг “cobrazera” Ууганбаярыг онцолж, “Оны шилдэг, шинэ тоглогч хэн болох бол гэж бодож байна? “The MongolZ” багийн Сobrazera хэр тоглож байна гэж бодож байна вэ? Хэрэв монголчууд тэмцээн болгондоо дараагийн шатанд шалгараад байх юм бол Анарбилэг “cobrazera” Ууганбаяр санаа зовох юмгүй 2026 оны “Шилдэг шинэ тоглогч” болж чадна” гэж магтсан байна.

Одоо манай баг “BLAST Open Spring 2026” тэмцээнд оролцож байгаа. Нидерландад болж байгаа тус тэмцээн энэ сарын 29-нд өндөрлөх юм.

Анарбилэг "cobrazera" Uuganbayar 2005 оны 3 сарын 18-нд төрсөн. “Qube E-Sports” багт 2023-2024 онд, “ 2024-2025 онд “The Huns Esports” багт тоглосон. Энэ жилээс эхлэн “The Mongolz”-д нэгдээд байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...