Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 11-нд болох тус тэмцээнд Ази тивийн 30 гаруй орны 250 шилдэг боксчин оролцоно.
Монголын баг тамирчид:
Эрэгтэй
50 кг — А.Баттулга
55 кг — Х.Билгүүнсайхан
60 кг — Б.Буяндалай
65 кг — Т.Энхтөр
70 кг — О.Бямба-эрдэнэ
75 кг — Г.Далай
85 кг — Д.Бариахаан
90 кг — Г.Энхсанаа
+90 кг — Х.Бекнур
Эмэгтэй
48 кг — Э.Намуундарь
51 кг — Б.Мөнгөнсаран
54 кг — М.Энхжаргал
57 кг — Т.Номин-эрдэнэ
60 кг — М.Намуун
65 кг — М.Цэцэгдарь
Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн нь Монгол Улсад анх 2007 онд эрэгтэй, 2012 онд эмэгтэй төрөлд зохион байгуулагдаж байсан бол энэ удаа Улаанбаатар хотноо эрэгтэй, эмэгтэй төрлөөр явагдах юм.
