UBLife Logo
Дэлхий

Ким Жон Ун: Бид цөмийн зэвсгээсээ хэзээ ч татгалзахгүй

Ким Жон Ун: Бид цөмийн зэвсгээсээ хэзээ ч татгалзахгүй

БНАСАУ-ын Ардын дээд хурлын 15 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган дээр үг хэлэхдээ удирдагч Ким Жон Ун БНАСАУ хэзээ ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэж мэдэгдлээ.

“Манай засгийн газар цаашдаа ч цөмийн гүрний хувьд улс орны эсрэг өдөөн хатгасан үйл ажиллагаанд хариу өгч байх болно. БНАСАУ армиа шинэчилж, батлан хамгаалах салбартаа хөрөнгө оруулан, улс орноо бат бэх бэхлэлт болгох ёстой. Бидэнтэй дайсагналцах уу, энх тайвнаар зэрэгцэн орших уу гэдэг дайснуудын сонголт. Бид аль ч сонголтод нь хариу өгөх болно” гэжээ. Мөн цөмийн зэвсэг аюулгүй байдлын баталгаа болж байгааг дэлхий нийтийн жишээн дээр тайлбарласан байна.

Чуулганд хэлсэн үгний нэгэн гол онцлог нь БНСУ-ыг албан ёсоор дайсан хэмээн зарласан явдал. Ким Жон Ун “Өмнөд Солонгосыг бид огт тоохгүй, үг хэл, үйлдлээрээ тус улстай харилцаагүй гэдгээ харуулах болно. Өмнөдүүд манай улсын эсрэг ямар нэг зүйл хийвэл өчүүхэн ч эргэлзэлгүй хариу цохилт өгөх болно” гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...