UBLife Logo
Дэлхий

АНУ-ын армид хоёр дахь Вьетнамыг үзүүлнэ гэж сүрдүүллээ

АНУ-ын армид хоёр дахь Вьетнамыг үзүүлнэ гэж сүрдүүллээ

АНУ, Израилын армийн Иранд хийсэн довтолгооноос хойш нэг сарын хугацаа өнгөрсөн ч дайн дуусах шинж төлөв байхгүй хэвээр байна. Ираны дрон, пуужингийн нөөц дууссан, удахгүй Иранд бослого гарна гэж таамаглаж байсан ч байдал өөрчлөгдсөнгүй. Иран пуужингаа харвасан хэвээр, дэлхийн эдийн засаг шатахууны хомсдолд орж, доройтсон янзаараа байна.

Энэ үед АНУ-ын хуурай замын цэрэг Ойрх Дорнодод орж ирсээр байна. “Washington Post” сонинд “USS Tripoli” цэргийн хөлөг онгоцоор Америкийн 3500 цэрэг ирлээ. Араас нь 10 мянган цэрэг ирэх төлөвтэй. Хуурай замын цэргийн ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй” гэж бичжээ.

Харин Ираны тал айхгүй байгаагаа илэрхийлж байна. Парламентын спикер Мохаммад Багер Галибаф дайны эхний сар өнгөрсөнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ “Ираны дайчид АНУ-ын цэргүүдийг орж ирэхэд нь шуурган гал нээж угтахаар хүлээж байна. Хэрэв манай газар нутаг дээр америк цэргийн хөл гишгэх юм бол тэд хоёр дахь Вьетнамаа үзэх болно” гэж анхааруулсан байна.

Сүүлийн үед хоёр тал хэлэлцээ хийж байгаа мэдээлэл гарч, Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрчим хүчний салбарт өгөх цохилтоо дахиад 10 хоног хойшлуулсан. Гэвч Ираны тал хэлэлцээ хийж байгаа мэдээг эрс үгүйсгэсэн. Шинжээчид хэн хэнд нь итгэхэд хэцүү гэдгийг онцолж байгаа. Тэдний үзэж байгаагаар Ираны тал хэлэлцээ хийж байлаа ч урьд өмнө албан ёсоор няцаадаг байсан бол Ерөнхийлөгч Трамп ч мөн болоогүй зүйлийг болсон мэтээр ярьдаг заншилтай гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...