UBLife Logo
Дэлхий

Италийн музейгээс Сезанн, Матисс, Ренуарын бүтээлүүдийг хулгайлжээ

Италийн музейгээс Сезанн, Матисс, Ренуарын бүтээлүүдийг хулгайлжээ

Италийн Пармад байдаг “Magnani-Rocca Foundation” хувийн музейгээс алдарт уран зураач Ренуар, Сезанн, Матисс нарын бүтээлүүдийг хулгайлсан байна. Хохирлыг хэдэн сая евро гэж Цагдаагийн газраас үзэж байна.

Пьер Огюст Ренуарын “Fish”

Алдагдсан зургууд дотор Пьер Огюст Ренуарын “Fish”, Поль  Сезаннын “Still Life with Cherries”, Анри Матиссын “Odalisque sur la terrasse” гэсэн алдартай бүтээлүүд байна.

Поль  Сезаннын “Still Life with Cherries”

Багтай гэмт этгээдүүд гол хаалгыг эвдлэн орж, зургийг аваад арын хаалгаар гаран алга болжээ. Ердөө гурван минутад амжуулсан бөгөөд гэмт этгээдүүд дөрвүүлээ байсныг Цагдаагийн газраас мэдээллээ.

Анри Матиссын “Odalisque sur la terrasse”

“Magnani-Rocca Foundation” нь 1977 онд байгуулагдсан. Урлаг судлаач Луижи Маньянигийн хувийн цуглуулга хадгалагддаг музей юм.

“Magnani-Rocca Foundation”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...