UBLife Logo
Хөгжим

40 нас хүрсэн Леди Гагагийн дэлхийг гайхшируулсан дүр төрхүүд

40 нас хүрсэн Леди Гагагийн дэлхийг гайхшируулсан дүр төрхүүд

Дэлхий дахиныг гайхшируулж, алмайруулсаар 15 гаруй жил өнгөрсөн дуучин Леди Гага 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Нью-Йоркийн итали айлын гэрт төрсөн тэр бээр багаасаа л дуу хөгжимд авьяастай нэгэн байсан тул хувь заяа нь шийдэгдчихсэн байсан гэхэд болно.

Гэхдээ тэр сайхан хоолой, аялгуу төдийгүй тайзан дээрх хэв маягаараа ч алдартай. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнтэй 2011 онд уулзаад бага зэрэг айснаа хэлсэн байдаг. Тиймээ, Леди Гага бол мангасуудын эх. Цаг хугацаа өнгөрсөөр түүний стиль өдөөн хатгасан гэхээсээ илүү тансаг болон хувирсан ч фенүүд нь 2010-аад оны үеийнх нь галзуу төрхийг нь дурсан санасаар байдаг билээ.

Леди Гага хамгийн анх хачирхалтай хувцастай олны өмнө гарч ирсэн нь 2009 он. Торонтод болсон “MuchMusic Video Awards” дээр тэр үсээр хийсэн даашинз, цүнхтэй гарч ирсэн юм.

2009 онд Леди Гага арга хэмжээнд нүүрээ бүтэн таглаад ирдэг болсон. Мөн арга хэмжээний үеэр хувцсаа хэд хэд сольдог болсон байлаа. “MTV Video Music Awards” дээр гэхэд л таван удаа гоёлоо өөрчилсөн байна. Эхлээд хар өнгийн Jean Paul Gaultier, дараа нь маск зүүж, час улаан “Alexander McQueen” өмссөн байлаа.

Тэгээд дуулахдаа гэдсээ зүссэн хиймэл шархтай, цус асгарсан өрөөсөн ханцуйтай боди өмссөн байв.

Өдөн дуулга, саатай цагаан Jean Paul Gaultier.

Елизавета II хатан хаанд бараалхахдаа Японы дизайнер Ацүко Күдогийн бүтээл улаан даашинзтай ирсэн. Дээд зиндааны ч орчин үеийн хувцас гэж өөрөө хэлж байв.

Хамгийн алдартай нь “махан даашинз”. 2010 оны “MTV Video Music Awards” ёслол дээр шилдэг видео бичлэгийн шагнал хүртэхдээ өмссөн.

2010 оны “New York Gala” ёслолын төрх.

Тэр жилийнхээ Грэмми ёслол дээр дөрвөн удаа хувцсаа сольсон.

2011 оны Грэмми дээр Леди Гага асар том өндгөн дотор морилсон. Тайзан дээр л өндөгнөөсөө гарсан гэж байгаа.

Леди Гага залуу загвар бүтээгчдийг байнга дэмждэг. 2014 онд Парисын гудамжинд гарч ирэхдээ Гэгээн Мартин Ирвингийн нэрэмжит урлагийн коллежийн төгсөгчдийн бүтээлийг ашигласан.

2020 оны “MTV Video Music Awards” ёслол дээр найман өөр хувцас өмсөхдөө дандаа масктай байлаа. Аргагүй цар тахлын үе.

“Alexander McQueen” брэндийн хуягт өндөр өсгийт. Энэ гуталтайгаа улаан хивсэн дээр гарсан. Дэлхийд ийм гутал нийт 24 байдгийн гурвыг нь Леди Гага 190 мянган фунт стерлингээр худалдан авсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...