UBLife Logo
Хөгжим

BTS-ийн тасалбар хар зах дээр 9000 ам.доллар хүрчээ

BTS-ийн тасалбар хар зах дээр 9000 ам.доллар хүрчээ

БНСУ-ын алдарт BTS хамтлаг цэргийн албаа хаагаад 4 жилийн дараа дахин бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларсан нь 2026 оны хөгжмийн ертөнцийн гол үйл явдал болоод байгаа билээ. Өнгөрсөн Бямба гарагт Сөүл хотыг эргэн ирэлтийн анхны тоглолтоороо доргиосон тэд дэлхийг тойрох аялан тоглолтдоо бэлтгэж байна.

“Arirang” шинэ цомог гарснаар Латин Америкт BTS-ийн хэнээрэл гарч, тоглолтын тасалбарын үнэ тэнгэрт хаджээ. Мексикийн нийслэлийн "GNP Seguros” цэнгэлдэх хүрээлэнд ирэх тавдугаар сарын 7, 9,10-нд болох тоглолтын тасалбар нэгдүгээр сарын 24-нд худалдаанд гарч, 37 минутын дотор дууссан. 150 мянган тасалбарт сая гаруй хүн өрсөлдсөн юм. Одоо энэ тасалбарууд хоёрдогч зах зээлд гарч, дамлан зарагчдын шунал хэрээс хэтэрчээ. Мексикийн тоглолтын нэг тасалбар 9000 ам.долларт хүрсэн байна. 9000 доллар гэдэг бол Мексикийн жирийн иргэний хагас жилийн орлоготой дүйцэж байгаа юм.

Мексикт худалдааны "Friki Plaza” төдийг К-Поп төв болгон өөрчилсөн бол Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум албан ёсоор BTS хамтлагийг нэмэлт тоглолт хийхийг хүссэн байна. Энэ их эрэлтийг харсан Өмнөд Солонгосын HYBE корпорац Мексикт охин компани байгуулах болсноо зарлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...