UBLife Logo
Нийгэм

Ирэх даваа гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх урьдчилсан хэлэлцүүлэг болно

Ирэх даваа гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх урьдчилсан хэлэлцүүлэг болно

“Херүга Партнерс” ХХК-ийн хуульч А.Базар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх шинэ мэдээлэл өглөө. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барих шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсаны дагуу шүүхийн процесс үргэлжилж байгааг онцлов. Мөн тэрбээр “Дараах хоёр шинэ мэдээг хүргэмээр байна.

1) Тухайн маргааны улмаас Хүрээлэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзэж, захиргааны хэрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг оролцуулах тухай бидний хүсэлтийг шүүх хангасан. Одоо Хүрээлэнгийн талаас шүүхийн маргаанд оролцоод явна.

2) 2026 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр 10:00 цагаас урьдчилсан хэлэлцүүлэг болно. Үүгээр бидний гаргасан нотлох баримтууд цуглуулах хүсэлтүүдийг шийдвэрлэхээс гадна актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг бидний хүсэлтийн дагуу хэлэлцэнэ.

Хэрэв НИТХ-ын шийдвэрийн биелэлтийг шүүхээс түдгэлзүүлвэл шүүхийн маргаан дуустал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт барилгын ажил явагдахгүй болно” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...