UBLife Logo
Эрүүл мэнд

Тамхи таталгүй цаг болоход л таны бие эрүүлжиж эхэлдэг

Б.Уранзаяа
Б.Уранзаяа
Тамхи таталгүй цаг болоход л таны бие эрүүлжиж эхэлдэг

Өчнөөн жил татчихсан, одоо гарах нь ч өнгөрсөн гэж бүү бодоорой. Уушги гэж авах юмгүй, одоо болилоо гээд ч яахавдээ гэдэг тун буруу. Учир нь сүүлийн тамхиа татсанаас цагийн дараа л таны биед эерэг өөрчлөлтүүд гарч эхэлдэг байна. Эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө бодох нь эргэн тойрны хайртай хүмүүсийнхээ төлөө хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Тиймээс хамаг л өвчний суурь болсон тамхийг хаяснаар таны биед ямар өөрчлөлтүүд гардгийг цаг хугацааны дарааллаар хүргэж байна.

Нэг цагийн дараа

Тамхи татсанаас 20 минутын дараа л зүрхний цохилт эргээд хэвийн байдалдаа орж цусны эргэлт сайжирдаг.

12 цагийн дараа

Тамхинд нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг маш олон хорт бодисууд агуулагддаг ба тамхины утаанд угаарын хий гэж бий. Энэхүү угаарын хий нь уушиг болон цусанд хүчилтөрөгч орохоос сэргийлдэг ба богино хугацаанд их хэмжээгээр уушгилбал амьсгал боогдон үхэлд хүргэх аюултай. Тэгвэл тамхи таталгүй 12 цаг болоход л хүний бие илүүдэл угаараас өөрийгөө цэвэрлэн нүүрстөрөгчийн дутуу исэл хэвийн хэмжээнд очиж хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгддэг байна.

Нэг өдрийн дараа

Нэг өдөр л тамхи татахгүй байхад зүрхний шигдээс болох эрсдэл тодорхой хэмжээнд буурдаг. Тамхи нь хүний биеийн сайн холестериныг үгүй хийж зүрхний титэм судсыг өвчлүүлдэг ба цусыг өтгөрүүлж тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэгвэл тамхи таталгүй нэг л өдөр болоход дээрх бүх өвчний эрсдэл буурч зүрх эрүүлээр ажиллан дасгал хөдөлгөөн хийхэд хялбар болж эхэлнэ.

Хоёр өдрийн дараа

Тамхи нь хүний үнэр амт мэдрэх чадварыг хариуцдаг мэдрэлийн хэсгийг гэмтээдэг ба ердөө хоёрхон хоногийн дараа л хүний эдгээр чадварууд эргээд сэргэж эхэлдэг.

Гурван өдрийн дараа

Тамхинаас гарснаас гурван хоногийн дараа хүний биед агуулагдах никотины хэмжээ багасдаг. Энэ нь мэдээж сайн хэрэг боловч таны бие никотиноор дутагдан толгой өвдөх, сэтгэл санаа тавгүйрхэх, уур цухал төрөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэхүү байдал хүнээсээ хамааран 2-4 долоон хоног үргэлжилдэг.

Нэг сарын дараа

Тамхи таталгүй нэг сар болоход л уушгины үйл ажиллагаа эрс сайжирдаг. Уушгины багтаамж тэлснээр ханиалгахаа больж хөдөлгөөн хийсний дараа амьсгаадах нь багасна. Ямар ч төрлийн спортоор хичээллэхэд та илүү эрч хүчтэй болсноо анзаарна. 

Есөн сарын дараа

Тамхи таталгүй есөн сар болоход уушги өөрийгөө бүрэн эмчилдэг. Уушгины дотор байрлах килиа гэх үсэнцэр бүтэц нь тамхинаас үүссэн бохирдлоос сэргэдэг байна. Килиа нь уушгины салстыг дэмжин ханиад томуу хүрч халдвар авахаас сэргийлдэг юм. 

Таван жилийн дараа

Тамхи нь артерийн болон хялгасан судасны нарийслийг үүсгэдэг. Тэгвэл таван жилийн дараагаас эдгээр судаснууд эргээд тэлж эхэлдэг байна. Ингэснээр цус шингэрч тархинд цус харвах эрсдэл буурах юм.

Арван жилийн дараа

Арван жилийн дараа уушгины хорт хавдраар өвчлөх магадлал 50  хувиар буурдаг. Түүнчлэн хоолой ам, нойр булчирхайн хавдар үүсэх магадлал эрс буурна.

15-20 жилийн дараа

Таны бие огт тамхи татаагүй хүнийхтэй адилхан болно.

Эх сурвалж: Medical News Today

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

Бид өвчний хоёр дахь хувилбарын талаар нэлээд их зүйлийг мэдэж авсан гэж Х.Клюге 2022 онд тархсан хувилбарын талаар дурдаад, одоо шинэ бөгөөд илүү хурдан халдварладаг нэг дэх хувилбарын талаар илүү ихийг олж мэдэх шаардлага тулгарсныг нэмж хэлжээ.

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

Mpox нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг ба ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин. Mpox нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Mpox өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.  Тус өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг эндемик бус 11 оронд бүртгэгдээд байна.