UBLife Logo
Дэлхий

Азийн шилдэг музейн чансаа

Азийн шилдэг музейн чансаа

“The Art Newspaper” сэтгүүлийн судалгаагаар сүүлийн үед Ази, Австралийн музей, үзэсгэлэн үзэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа гэнэ. Харин Европ, Америкийн хувьд үзэгчдийн тоо цар тахлын өмнөх үедээ хүрээгүй байгаа юм байна. “The Art Newspaper”-ийн гаргасан илтгэлд дэлхийн том 100 музейн нийт үзэгчдийн тоо 2025 онд 200 сая байжээ. Харин энэ тоо 2019 онд 230 сая байсан гэнэ. Үйлчлүүлэгчдийн тоогоор Францын Лувр (9 сая) тэргүүлсэн хэвээр байгаа ч Азийн музей, үзэсгэлэнгүүд шил даран явж байна.

Сөүлд байрладаг Солонгосын үндэсний музей 2025 онд 6,5 сая үзэгчтэй байсан нь 2024 оны мөн үеэс даруй 70 хувь өссөн үзүүлэлт байна. Шанхайд тун саяхан буюу 2024 онд нээгдсэн музей 4,6 сая зочинтой байсан нь гайхамшигтай амжилт байлаа. Тус музей Эртний Египетийн үзэсгэлэн гаргасныг нэг жилд 2,8 сая хүн үзсэн байна. Австралийн үндэсний галерей үзэгчдээ 7,8 хувь нэмэгдүүлж, 3 сая үзэгчтэй боллоо.    

Ингээд хамгийн их үзэгчтэй Ази, Австралийн музейн чансааг танилцуулья. Та аялалд явахдаа анхаарч үзээрэй.

6,5 сая — National Museum of Korea, Сөүл, БНСУ

4,6 сая — Shanghai Museum (East Building), Шанхай, Хятад

3,0 сая — National Gallery of Victoria, Мельбурн, Австрали

2,6 сая — M+ Museum, Хонконг

2,6 сая — Tokyo National Museum, Токио, Япон

2,4 сая — Shanghai Museum, Huangpu District, Шанхай, Хятад

2,4 сая — Art Gallery of New South Wales, Сидней, Австрали

2,1 сая — National Museum of Modern and Contemporary Art, Сөүл, БНСУ

1,7 сая — The National Museum of Western Art, Токио, Япон

1,7 сая - Tokyo Metropolitan Art Museum, Токио, Япон

1,2 сая — The Queensland Art Gallery and Gallery of Modern Art, Брисбен, Австрали

940 мянга — Hong Kong Palace Museum, Хонконг

820 мянга. — Museum of Contemporary Art Australia, Сидней, Австрали

749 мянга. — National Gallery of Australia, Канберра​​​​​​​​​​​​​​​​, Австрали

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...