Ихэнх хүн Засгийн газрын нөлөөнд байгаагаа анзаардаггүй. Засгийн газраас иргэдээ өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр ухамсрыг нь хөтлөн, удирддаг, залдаг байна. АНУ-ын нийтлэлч, гүн ухаантан Ноам Хомский ярьж байна.
Анхаарлыг сарниулах
Масс буюу сүрэг хүнийг удирдах хамгийн энгийн, үр дүнтэй арга бол анхаарлыг сарниулах явдал. Том асуудлаас хүмүүсийн анхаарлыг холдуулахын тулд жижиг, хэрэггүй мэдээллээр нийгмийг дарна. Эсвэл зохиомлоор нэг сэнсаац гаргана. Хүмүүс энэ мэдээллүүдийг харсаар байгаад чухал асуудлууд, дарга нарын гаргаан шийдвэрийг анзаарахгүй өнгөрөөдөг байна.

Заримдаа олон нийтийн сүлжээ, хэвлэлүүд гэнэт элдэв шинжлэх ухааны ололт амжилтын мэдээ, шоу бизнес хов жив, спорт, аюул ослын мэдээгээр дүүрдгийг та анзаарсан уу? Энэ хооронд улс оронд илүү чухал зүйл өрнөж байдаг. Гэвч дээрх дарга нар олон нийт чухал асуудлыг хөндсөнөөс хов уншаад сууж байг гээд хэвлэл мэдээлэл, инфлүүнсэр нартаа үүрэг өгсөн хэрэг.
Өөрийгөө буруутай мэт бодох
Сүрэг хүнийг удирдах бас нэгэн үр дүнтэй арга бол тэднийг өөрт нь тулгараад байгаа асуудлуудад өөрөө буруутай гэж итгүүлэх. Ингэснээр тэд эсэргүүцлийн жагсаалд гарах биш өөртөө буруу өгч, өөрийгөө үзэн яддаг болох юм.

Хариу хандлагыг нь хүлээх
Заримдаа Засгийн газраас ямар нэг асуудал албаар үүсгээд ард түмэнд хаяж өгдөг. Зорилго нь дарга нар өөрсдөд нь ашигтай зүйлийг өөрсдөө хийх биш жирийн иргэд энэ асуудлыг шийд гэж шаардах, сөхөх хөрсийг нь бэлтгэдэг. Жишээ нь, нэг даргад гүүр нураах хэрэгцээ гарахад тэр гүүр оршин суугчдад ямар их хор болж байгаа мэдээ цацуулаад иргэдийн реакцийг хараад суух юм. Хотод аюулгүй байдлын хатуу журам батлуулахын тулд хотод гарах гэмт хэргийн тоог нэмэгдүүлэх гэх мэт. Маш зальтай.

Нийгмийг нялхаар нь байлгах
Энэ бол уран илтгэгчийг бараг л удирдагч болтол нь дэвшүүлж чадах маш сонирхолтой арга. Гол учир нь нийгмийг нялх мэт байлгах. Өөрийн үг, ухуулга, дохио зангаагаар тэрээр иргэдийг өөрсдийгөө тэнэг, мангар гэж боддог болтол нь сэнхрүүлнэ. Нийгмийг төөрөгдүүлэх шаардлага их байх тусам ухуулагчийн үг улам бүр хүүхэдтэй харьцаж байгаа мэт болно. Хүнтэй хүүхэд шиг харьцахаар тэрээр сургуулийн сурагч шиг шүүмжлэх, эсэргүүцэх чадвараа алддаг гэсэн шинжлэх ухааны онолыг ашиглажээ. Ард түмэнд огт таалагдахгүй мэдээллийг хүргэх үед тохирно.

Ар түмнийг тэнэгрүүлэх
Дээр дурдсан нялх байлгах үйлдэл бага зэрэг идэвх сул байдаг бол тэнэгрүүлэх арга маш тодорхой, хүчтэй. Нийгмийн доод хэсгийн боловсрол эзэмших замыг хааж боох, харин өөрсдөө хувийн сайн сургуульд суралцаж, гадаад явах гэх мэт.

Өндөр үнэтэй хувийн сургуульд хэр баргийн хүний хүүхэд элсэж чадахгүй. Мөнгө оллоо ч танд татгалзана. Яагаад гэвэл тэр сургуульд томчуудын хүүхдүүд л суралцаж, хоорондоо найзлах ёстой.
Бага багаар нэвтрүүлэх
Хэрэв ямар нэг хүмүүсийн дургүй хүргэх журам нэвтрүүлэх гэж байгаа бол бага багаар нэвтрүүлэх арга. Ингэснээр нийгэмд мэдэгдэхгүй байж чадна. Мэдэгдлээ ч хариу үйлдэл нь бага. Жишээ нь, зарим улс орон өдөр өдрөөр, жил жилээр хувьчлал хийж, татвар нэмэн, ажлын байрыг багасгаад, хэрэггүй хөрөнгө оруулалт хийгээд л байдаг. Нэг өдөр гэнэт хийсэн бол бослого гарах нь ойлгомжтой.

Сэтгэлийн хөдөлгөөн
Хүн бол сэтгэлийн хөдөлгөөнтэй амьтан. Тэд шийдвэр гаргахдаа ухаанаараа биш сэтгэл хөдлөлөөр гаргах явдал элбэг. Харин дээрх дарга нар ард түмний энэ сул талыг гарамгай ашиглана. Африкийн өлсгөлөн хүүхдүүд, алан хядагчдын довтолгоо, машины ослын мэдээ уншиж суухдаа хүний сэтгэл яадаг билээ? Яг тэр үедээ тэд болсон явдлын уг шалтгааныг үнэн зөвөөр бодох чадвараа алддаг.

Хойшлуулах арга
Өөртөө хэрэггүй ямар нэг шийдвэрийг удахгүй хийнэ гэж зарласаар болж өгвөл алс ирээдүй болгох арга юм. “Халаалтын үнэ нэмэгдэнэ” гэж зарласнаас “Хоёр жилийн дараа халаалтын үнэ нэмэгдэнэ” гэвэл хүмүүс хамаагүй тайван хүлээж авна. Арай болоогүй байна гэж сэтгэдэг нь хүн сүргийн ухамсар. Тэд энэ хооронд байдал өөрчлөгдөх байх, шийдвэрээ өөрчлөх байх гэсэн хуурамч найдлага тээн үлддэг. Удалгүй юу ч болж байсан хүлээн авдаг болж хувирдаг.

Дундаж байлгах арга
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар Засгийн газар биднийг жирийн тэнэг, дундаж, хүмүүжилгүй, бага зэрэг бүдүүлэг байх нь моодонд орж байгаа гэж итгүүлнэ. Өдөр бүр цахим сүлжээгээр алдарт оддын ааш зан, агсан согтуу, янз бүрийн хэрүүл маргаан, ид шидийн тухай мэдээлэл үздэг. Ийм мэдээлэл өгсөөр ард түмний боловсрох, тархи ашигтай зүйлээр дүүргэх боломжийг хааж байгаа юм. Аргагүй шүү дээ, ард түмэн ухаантай байх нь тэдэнд хэрэггүй.

Хүний уг төрх

Энэ бүх аргыг хэрэглэхийн тулд хүний байгалийн уг чанарыг сайн мэддэг байх ёстой. Хүн гэж хэн бэ, хүчтэй болон сул тал, тарх и нь яаж ажилладаг вэ гэх мэт. Энийг хэн сайн мэдэх вэ? Мэдээж багаасаа хувийн цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж, гадаадын том их сургууль төгссөн элит гэр бүлийнхэн илүү мэдлэгт ойрхон. Тэдний ордог газар, үздэг кино, иддэг хоол нь ч өөр болж, жирийн ард түмэнтэй хутгалдахаа болино. Тиймээс ард түмнээ улам тэнэг болгоод байвал дарга нарт ашигтай.
