Дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох Энэтхэг өнөөдрөөс эхлэн /2026,04,01/ хүн амын толлого хийж эхэллээ. Тооллогыг 3 сая төрийн албан хаагч гүйцэтгэх бөгөөд бүтэн жил үргэлжлэх юм.
Уг нь энэ тооллогыг 2021 онд хийх ёстой байсан ч цар тахлын улмаас цуцлагдсан. Энэ удаад хэд хэдэн үе шаттайгаар тооллого явагдана.
Эхний шатанд иргэд өөрсдөө онлайнаар бүртгүүлнэ. Дараа нь орон гэрээр явж, бүртгэл хийнэ. Энэ үеэр ард иргэдийн хувийн мэдээллийг авахаас гадна амьдарч байгаа орон сууцны байдлыг тусгах юм. Мөн ямар кастад хамрагддагийг тогтооно.
Энэтхэгт кастаар ялгагдсан маш олон улс төрийн нам байдаг. Эдгээр нам болон төрийн албан газрууд доод кастын хүмүүст туслах, ажилд авах, сургуульд сургах үүрэгтэй байдаг учир албан үүргээ хэрхэн биелүүлснийг нягтална.
Одоогийн байдлаар Энэтхэг улс 1 тэрбум 473 сая 401158 хшн амтай нь дэлхийн хүн амын 17,7 хувийг эзэлж байна.
