Хөгжим сонирхогчид Европын дуу хөгжмийн “Евровидение” наадмыг сайн мэднэ. Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус наадам ойгоороо Азийн хувилбар гаргах болсноо зарлалаа.
Наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Мартин Грин “Бид 70 жилийн ойгоороо Ази гэсэн шинэ хуудас нээх гэж байна. Ази бол авьяасаар бялхсан, соёл урлагийн өргөн уламжлалтай тив. „Евровидение“ энэ тивтэй хамтран жинхэнэ онцгой шоу хийх болно” гэж мэдэгдлээ.
Одоогийн байдлаар Азийн хувилбарт БНСУ, Бутан, Тайланд, Филиппин, Бангладеш, Камбож, Лаос, Малайз, Балба, Вьетнам улсууд нэгдсэн байна. Ойрын өдрүүдэд Монгол тэргүүтэй бусад улс ч нэгдэх шинжтэй байгаа юм. “Евровидение” Азийн хувилбарын финалд шалгарахын тулд эхлээд улс болгон дотроо сонгон шалгаруулалт явуулах юм. Наадмын дүрэм ёсоор дуу ориг, дуучин амьдаар дуулна. Ялагчдыг шинжээч шүүгчдээс гадна үзэгчдийн саналаар шалгаруулна. Наадмыг оролцогч бүх орон дамжуулах ч онцгой эрхийг Тайландын “Channel 3” эзэмших ажээ. Мөн хамтран зохион байгуулагчаар European Broadcasting Union, Voxovation, S2O Productions ажиллана. Хамгийн анхны “Eurovision Song Contest Asia” тэмцээн Банкгок хотноо 11 дүгээр сарын 14-нд явагдахаар болжээ.
“Евровидение” наадам анх 1956 онд болсон. Энэ наадам ABBA хамтлаг, Селин Дион нарыг алдарт гаргасан тэмцээн юм.
