Бага зэрэг хэрүүлийн чанартай юм шиг хэрнээ, үнэхээр шууд үгүйсгэх аргагүй ийм нэгэн нийтлэл та бүхэндээ хүргэж байна. Эрчүүдээс асуувал ихэнхдээ л “бодитой“ дүрүүдийг крашлаж, сэтгэл татагддаг бол эмэгтэйчүүд арай өөр байдаг бололтой. Учир нь бодитой царай гэхээр ч үгүй зүйлд татагдах тохиолдлууд мөн байна гээд бод. Доорх жагсаалтыг сонирхоод, санал нийлж байгаа зүйл дээрээ сэтгэгдэл үлдээгээрэй.
1. Энэ манекен
Маргалдах хүн байхгүй байлгүй дээ. Зүгээр л хар даа. Яах аргагүй өөр байгаа биз?

Тийм ээ.
2. Моана анимейшн дээр гардаг давлагаа
Бас сонин байгаа биз? Гэхдээ яг доор байгаа бичлэгийг үзэнгүүт худлаа тоглоом ч бас биш байгаа юм аа.

Бүр бичлэгийг нь ингэж янзлаад оруулчихсан байна гээд л бод.
3. 7-ын тоо болон 7 × 7 = 49
Цаанаасаа л энэ тоонд нэг сэтгэл татах зүйл байдаг.

Тоонд хүртэл татагдаж болж байна. Надад бол хувьдаа 6-ын тоо илүү санагддаг.
4. “&“ тэмдэг
Ер нь бичигдэх, харагдах байдлаасаа бас өөр өө.
5. Бэмбигийн аав
Би ч бас согоо байсан бол…
6. Спирит
Моринд хайртай охин болгоны л “Hear me out“
7. Гилийн тамга
Бундын тамга биш шүү, яг л гилийн тамга. 😎
8. Хамгаалалтын дуулга

Дотор нь байгаа хүн ер нь нэг их хамаагүй гэж байна лээ.
9. Ник Уайлд
“Zootopia“ анмейшн дээрх энэхүү үнэг бол гарцаагүй, 100 хувь…

10. Puss in Boots - Чоно
Айдас төрүүлмээр хэрнээ бас л сонирхолтой, гоё дүр шүү.

Анх үзсэнийхээ дараа маш их айгаад, зүрх өвдөөд байснаа санадаг ч одоо бодохоор нээрээ л.
11. Шүдний сойз
Энэ сойз бол гарцаагүй. Зүгээр л хоёр дахь зургийг нь хар.


12. Веном
Том Хардиг биш, яг Веномыг ярьж байгаа шүү.
13. ChatGPT
Хамгийн сайн сонсож, ярилцаж чаддаг, дандаа тэнд байдаг, мэдлэгтэй, хөгжилтэй, хурдтай… Цааш нь үргэлжлүүлэх үү, яах уу?
14. Годзилла

Гэхдээ гоё оо, үнэхээр. Яг энэхүү Холливудын хувилбараас хойш л ер нь ийм болсон доо. Бүр гэртээ фигур авч тавина гэж дандаа л боддог.
15. За бүр загас руу ч орж болж байна.

Цааш нь үргэлжлүүлбэл зөндөө л байна. Та бүхэн ч бас санаанд орж ирсэн крашуудаа бичиж үлдээгээрэй.
