UBLife Logo
Newsfeed

“Миний туршлагаар царай муутай байх нь” бичлэгийн залуу хүүхэдтэй болжээ

“Миний туршлагаар царай муутай байх нь” бичлэгийн залуу хүүхэдтэй болжээ

2018 оны нэгдүгээр сард Мартинссон гэх залуу өөрийн юүтүб хуудсанд гадаад төрхөөсөө болж хүмүүст дээрэлхүүлж, байнга шүүмжлэл сондог талаараа нээлттэй ярьсан бичлэгийг нийтэлсэн. Тэрээр өөрийгөө бичлэгтээ “царай муутай” хэмээн тодорхойлсон. Улмаар тус бичлэг сая сая үзэлтийг авч чадсан.

Бичлэг цацагдсанаас дөрвөн жилийн дараа Жули Ромина гэх бүсгүй “I actually think you're kinda cute tbh. I mean it” буюу би чамайг хөөрхөн гэж бодож гэсэн сэтгэгдлийг үлдээжээ. Энэ нь тэдний хайрын түүхийн эхлэл болсон юм. Тэд уулзаж, болзож хоёр жилийн өмнө хуримаа хийсэн. Мартинссон одоо өөрийн юүтүб хуудасны нэрийг “Never Give Up” буюу хэзээ ч битгий бууж өг болгон өөрчилсөн байна.

Тэд Стелла гэх бяцхан охинтой болсон бөгөөд одоо тэдний охин нэг настай. Мартинссон одоо юүтүб хуудсаа үргэлжлүүлж байгаа бөгөөд өөрийн өдөр тутмын амьдрал, гэр бүлийн талаарх контентуудыг бүтээх болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна