UBLife Logo
Кино

Euphoria | 3-р бүлгийн эхний ангийн тухай шүүмжлэгчид юу гэв?

Euphoria | 3-р бүлгийн эхний ангийн тухай шүүмжлэгчид юу гэв?

Өнгөрөгч долоо хоногийн ням гарагт цацагдлаа. Гэхдээ хүлээлт дүүрэн байсан цувралын эхний анги үнэхээр бага үнэлгээ авч, олон ч хүн шүүмжлэлтэй хандаад байна.

Rotten Tomatoes сайт дээрх албан ёсны кино шүүмжлэгчдийн сэтгэгдлүүдтэй танилцацгаая.

“Euphoria-ийн уйтгартай нихилизм өмнө нь бол цаг хугацаандаа таардаг байж. Энэхүү уйтгартай, тэсэхийн аргагүй шинэ ангиуд эцэст нь нэг хугацаа нь дууссаныг харуулж байна.”

-Эд Павер (Irish Times)

“Цувралын гурав дахь бөгөөд сүүлийн улирал тийм аймшигтай биш ч албадсан, оновчтой бус. Гэхдээ л бүхэлдээ сүйрчхээгүй.“

-Ребекка Николсон (Financial Times)

“Ийм тэнэг гэмээр нөхцөл байдал дунд ч Зендая ийм гүн мэдрэгдэхээр сэтгэл хөдлөлийг харуулан тоглож байгааг үзэх боломж олдож байгаа тул гартаа таарсан бүх ангийг нь хаа хамаагүй үзэхээс өөр юу ч хүсэхгүй байна.”

-Алан Сепинволл (What’s Alan Watching?)

“Тус цувралын гуравдугаар бүлэг биднийг тамлахаар ирсэн мэт санагдана. Жүжигчид нь үүнийг дуусгахыг маш ихээр хүсэж байсан бол одоо бид яагаад гэдгийг нь мэдэж авлаа.”

-Ханна Дэйвис (Guardian)

“Өмнө нь энэ шоу өсвөр насныхны тухай савангийн дуурь гэхэд хэтэрхий төлөвшсөн, ахадсан, өдөөн хатгасан мэт санагддаг байсан бол одоо насанд хүргэчдийн тухай гэмт хэргийн драм гэхэд хэтэрхий жулдах мэт санагдаж байна.”

-Доминик Гриффин (Looper.com)

“Нэгэн цаг үед биднийг цочирдуулж, олон зүйлийг бодоход хүргэж байсан залуусын цуврал одоо хуучин замыг туулахаар шийджээ. Эсэргүүцэхийн аргагүй гайхамшигт Зендаягаас бусдаар энэ бүлэгт баярлаж хөөрөх юу ч алга.“

-Питер Траверс (The Travers Take)

“Euphoria цуврал одоо нэр хүндтэй телевизийн нөлөө, төсөв, од жүжигчдээр хүчээ хадгалж байж болох ч аймшигтай хөгшин эрийн эмэгтэйчүүдийг үзэн яддаг далд төсөөлөл, мөрөөдлүүдийг нь нуух аргагүйд хүрчээ.“

-Элеанор Холлс (Daily Telegraph UK)

“Левинсоны энэхүү гуравдугаар бүлэгт барьж авсан чиглэл нь шоуг хамгийн тааруу байдлаар нээж, техникийн сүр жавхлан, гэнэтийн түүх, хүчтэй жүжиглэлт нь зөвхөн интернэтэд шуугиан тарих л зорилготой мэт болж.“

-Белен Эдвардс (Mashable)

“Дүрүүдийн ихэнх нь юу ч сураагүй, нэмээд Euphoria цуврал ч юу ч сураагүй, яг л эхний хоёр бүлгийнхээ алдаа болоод давуу талуудыг хадгалсаар байна.“

-Тэйлор Гэйтс (Collider)

Үзэгчид харин юу гэж байна?

“Үнэхээр ичиж, санаа зовмоор. Тэд яаж ийм зүйлийг хийхээр зөвшөөрдөг байна аа?“

Ер нь бол дүрүүд мансууруулах бодис зөөгч, OnlyFans бичлэг бүтээгч, бизнес нь дампуурч, бага мөнгө авч, зарим нь шоронд орж, зарим нь “sugar baby“ болсон байна. Гэтэл энэ зөвхөн эхлэл. Дахиад бүхэл бүтэн долоон долоо хоног биднийг хүлээж байгаа.

“Рюгийн дүр бүлгийн эхний хэсэг дээр.”

Үнэхээр л өсвөр насны драм бүтээлээс хар тамхины гэмт хэрэгтэй холбоотой адал явдалт гэмээр кино болчхож байгаа юм байх даа?

Бид нар жижигхэн эм ч залгиаж чадахгүй байхад энэ хэсэг бас л…

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна