Энэ амралтын өдрүүдээр та хийх зүйлээ хараахан олоогүй байгаа бол гоё тоглолтууд, уулзалт арга хэмжээнүүд болох гэж байна шүү.
1. Delkhii - Space цомгийн нээлтийн тоглолт
“Delkhii” хамтлаг нь “Ертөнц” төслийн хүрээнд • Ертөнц (2012) • Байгаль (2016) • Хүн (2022) хэмээх гурван цомгийг сонсогчдодоо хүргэсэн бол энэ удаад цоо шинэ “Сансар” (SPACE) цомгоо толилуулан, тоглолтоо хийх гэж байна.
Delkhii хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ цомог бүрийн шилдэг уран бүтээлүүд болон шинээр гаргаж буй “SPACE” цомгийн бүтээлүүдээс бүрдсэн нийт 35 гаруй уран бүтээлийг Baga Toirog-ын залуустай хамтран амьд хөгжмийн тоглолтыг үзэгч та бүхэндээ хүргэхээр төлөвлөжээ.
Хэзээ: 2026.04.18 18 цагаас
Хаана: Zaisan Hill Event Hall

2. "La Grande Arte" Урлагийн түүхийн боловсрол олгох хөтөлбөр
"La Grande Arte" Урлагийн түүхийн БОЛОВСРОЛ олгох хөтөлбөр маань Балар эртний урлагийн түүхээс Орчин цагийн урлагийн түүх хүртэл үргэлжлэн, 2025 оны 11-р сараас эхлэн сард нэг удаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдаж байгаа аж.
Тус нээлттэй сургалтыг Итали улсын Каррара хотын Дүрслэх урлагийн түүхэн академийн төгсөгч, уран зургийн магистр, уран зураач Н. Цогт удирдан явуулж байна.
Энэ удаагийн сургалт "Arte Egizia" буюу "Египетийн урлаг" сэдвийн дагуу зохион байгуулагдана.
Хэзээ: 2026.04.18 12 цагаас
Хаана: Могул Тауэр, 16 давхарт

3. Монгол Япон Поп Соёлын Фестивал 2026
Монгол дахь хамгийн том, албан ёсны Монгол, Японы Поп Соёлын Өдөрлөг – 2026 арга хэмжээ нь 2026 оны 04 сарын 19-нд зохион байгуулагдах гэж байна.
Уг өдөрлөгөөр Японы поп соёл тэр дундаа косплэй тэмцээний халуухан үзүүлбэрүүд, манга тэмцээн буюу Монгол хүүхэд залуусын өөрсдийн ур ухаанаар хийсэн бүтээлүүд, дууны тэмцээн, японтой холбоотой хөгжөөнт тэмцээн уралдаанууд, япон отакү анимэ дэлгүүр, япон улсад суралцах болон япон хэл суралцах талаар мэдээлэл авах зэрэг олон зүйлс хүлээж байна. Мөн булангуудаар зочилон хөгжөөнт тоглоомууд тоглож арга хэмжээний төгсгөлд Anime night-р аялан, орой нь Японы мэргэжлийн Coslay Artist-уудын үзүүлбэрийг сонирхон нэг өдрийг аз жаргалтай өнгөрүүлэхийг урьж байна.
Хэзээ: 2026.04.19 12 цагаас 19 цаг хүртэл
Хаана: The Corporate Hotel and Convention Centre

4. Carpe Diem номын клуб уулзалт #3
Carpe Diem Meeting #3 Иван Ильичийн үхэл - Лев Толстой. Номоо уншаад хүрээд ирээрэй. Хамтдаа кофе, цайтай тухлангаа номын тухай ярилцаж, төрсөн мэдрэмж, бодлуудаа хуваалцацгаая. Ирэх бямба гарагт буюу 4 сарын 17-ны 4 цагаас эхлэх болно. Өмнө нь уншаагүй бол санаа зоволтгүй. Танд уншиж дуусах хангалттай хугацаа байна.
Хэзээ: 2026.04.18 16 цагаас
Хаана: Neighborhood

5. Үлгэрийн цаг
Хүүхэд бүрийн төсөөллийн ертөнцийг тэлэх үлгэрийн цаг хөтөлбөр ням гараг бүр тогтмол зохион байгуулагдаж байна.
Хамгийн сонирхолтой үлгэрүүдийг хамтдаа уншиж, дүрд хувирч, бүтээлч тоглоомоор дамжуулан суралцах энэ цагийг бүү алдаарай. Хөтөлбөрийг МУСТА, Цоглог студийн захирал, Ярих урлагийн багш Д.Саранхүү удирдан явуулна.
Хэзээ: Ням гараг бүр 13 цагаас
Хаана: Азхур номын их дэлгүүрийн төв салбар

6. Nomadic cycling club дундын аялал
#96 Дундын аялал Nomadic cycling club 🇲🇳 Community: 2026.04.18 өдөр 08:00 цагт
Цугларах газар: Яармаг Хүннү молл урд зогсоол
Маршрут: Хүннү молл -Зуун мод-Налайх-Дүнжингарав1
Нийт 110 км
Аялалд оролцогч: 18 Наснаас дээш бол оролцох боломжтой. Аяллын админ зохион байгуулагчдын зааварчилгаа заавар зөвлөгөө дагах, аюулгүй байдалдаа 100% өөрөө хариуцаж оролцох болно.
Хэзээ: 2026.04.18 08 цагаас
Хаана: Яармаг - Хүннү Моллын урд зогсоолд цуглах

ТАЙГА бол Өвөр Монгол болон Шинжаанаас гаралтай уламжлалт язгуур урлагийг орчин үеийн техникээр баяжуулж, "нүүдэлчин сэтгэлгээний псайкеделик хөгжим" (psychedelic nomadic music) хэмээх шинэ урсгалыг бий болгож буй электроник хөгжмийн дуэт хамтлаг юм. Монгол үндэсний хөгжим болох хөөмий, цохивор хөгжим болон морин хуур, товшуур, гитар зэрэг чавхдаст хөгжмийн зэмсгүүдийг ашигладаг. Үүний зэрэгцээ хөгжимдөө даб (dub), прогрессив (progressive), транс (trance) болон бүжгийн электрон хөгжмийн (EDM) элементүүдийг хослуулан шингээдэг. Гүн давтамжтай дуугаралт, олон давхаргат авиа болон басс (bass) хэмнэлүүд нь тэдний хөгжмийн гол цөм юм.
Хэзээ: 2026.04.17 20 цагаас
Хаана: Ballroom ZU

8. Spring Trap
LINE-UP:
Deathsouljah
The C
Choira
Sinusoid
Vxvindie
Хэзээ: 2026.04.17 18 цагаас
Хаана: Olympic Galleria, 3-р давхар

Алхалт чиглэл: 2026.04.19-ний өдийн ням гарагт Горхи-Тэрэлжийн бүс нутагт орших Их мөст уулын алхалттай.
Цуглах газар цаг: Төв шуудангийн арын машин зогсоолоос 07:00 цагт хөдлөнө. Цагаасаа хоцорч болохгүй. Хоцорсон хүнийг хүлээхгүй.
Тавигдах шаардлага: Уулын алхалтын зориулалтын гутал, дулаан хувцас, хэрэгсэлтэй байна.
Бүртгүүлэх: Энэхүү алхалтанд оролцох бол урдчилан бүртгүүлнэ.
Хэзээ: 2026.04.19 07 цагаас
Хаана: Төв шуудангийн арын машин зогсоолоос хөдөлнө

10. Yoga & Sound Healing in Terelj
Тэрэлжийн байгалын сайханд, цэвэр агаарт гарангаа биеийнхээ чилээг гаргах Зөөлөн урсгал, тайвшруулах Инь иог хийж, Дуут аяганы бясалгалд гүн уусан амраарай. Атха төв нь "Miss World Mongolia" тэмцээний зүгээс санаачилж буй "Олон улсын стандарт хангасан, үйлчлүүлэгчдэд тав тухтай, Хөхний төвийн бүрэн шинэчлэл хийх" хандивын аянд нэгдэж байгаа аж.
Хэзээ: 2026.04.18 09 цагаас
Хаана: Тэрэлж, Болор Примьюм ризорт

11. Health Care & Beauty Expo 2026
Эрүүл мэнд, гоо сайхны салбарын нэгдсэн үзэсгэлэн 2026 оны 04 дүгээр сарын 16–19-ний өдрүүдэд “Мишээл экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд болно.
Тус үзэсгэлэн нь эрүүл мэнд, гоо сайхан, гоо заслын үйлчилгээ, эм ханган нийлүүлэлт, оношилгоо, эмчилгээ, тоног төхөөрөмж зэргийг нэг дор төвлөрүүлсэн B2B болон B2C хосолсон экспо юм.
Хэзээ: 2026.04.16–19
Хаана: “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхим

12. Траума гэж юу вэ? Чөлөөт уулзалт
"Сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлье" цуврал уулзалт.
20 дах уулзалт маань "Траума гэж юу вэ?" сэдвээр явагдана. Энэхүү уулзалтаар:
- Траума буюу сэтгэл зүйн гэмтэл гэж юу вэ?
- Сэтгэл зүйн гэмтлийн шинж тэмдгүүд
- Сэтгэл зүйн гэмтлийн эдгэрэл ямар үе шаттай явагддаг вэ? зэрэг сэдвээр ярилцах болно.
Хэзээ: 2026.04.18 13 цагаас
Хаана: "Eco" tower-ийн 1 давхарт, Tom N Toms кофе шоп

